•10•

72 11 0
                                    


Сэтгэл догдлом дурсамжин дундаа би ганцаар бүжсэн ч ...

✨✨✨

... Бороо асгарсаар...

(BTS-Still with you)🎶

▪️▪️▪️

▪️▪️▪️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

▪️▪️▪️

Түүнийг хараад зогсож байхдаа анх удаа өвлийн эхэн сард цэцэг дэлбээлж байхыг харсан юм. Шившээ салхи чихэнд минь аялгуу хөглөж байсан.

Хэдийн бүх зүйлээс залхаад, хаячихсан байсан миний хажууд тэр үнэхээр хүчирхэг нэгэн шиг санагдсан. Нүүрэндээ гэрэлтсэн инээмсэглэлээ тодруулан чадлаараа хичээж байсан. Тэр яг л талын цэцэг шиг нэгэн байлаа. Аадар бороо, хүчтэй шуургыг ч тэсэн үзэсгэлэнтэйгээр ургах 'талын цэцэг'. Тэр үед хэзээ нэгэн цагт түүнтэй дахин уулзахыг хүссэн. Гэтэл тэр над дээр хүрээд ирсэн...

Сонирхол татахаар зүйлгүй уйтгартай амьдралд минь хаалга тогшин, инээмсэглэн орж ирсэн. Үнэхээр үзэсгэлэнтэй инээмсэглэл...

Хаалга онгойлгох үед урд минь байсан тэр төрхийг нь би одоог хүртэл тодхон санана. Түүнтэй дахин таарах үедээ маш их баярлаж байснаа ч гэсэн.

Гэвч тэр үед...  би өөрийгөө тэр үзэсгэлэнтэй талын цэцгийн норгох бараан үүл гэдгээ мэдсэн бол... Бүхнийг өөрчлөөд ч болтугай уй гашуу нь болж дахин уулзахгүй байхыг хичээх байсан юм.

Түүнийг хараад хамгийн түрүүнд
"Хөөх, гайхалтай?" биш "Уучлаарай." гэж хэлэхийг хүснэ.




Номыг өгчихөөд явах гэхэд нь түүнийг дотогш орохыг хүсэхгүй. Харин өөдөөс минь ширтэн зогссон төрхийг нь эцсийн удаа өөрийн нүдээр харан, сэтгэлдээ буулгаад дахин түүн дээр очилгүйгээр явуулна.



Дүрэмт хувцасных нь энгэрт зүүлттэй байсан түүний нэр... Миний хамгийн ихээр мэдэхийг хүссэн тэр л нэр. Хэчнээн хэллээ ч сэтгэл ханахгүй, үзэсгэлэнтэй...

..."Хан- Жи-а." гэж нэрийг нь зөөлөн шивнэж хэлэлгүйгээр цээжин дотроо чангаар орилон хэлэхийг хүснэ.



"Би ингээд явъя даа" гээд цааш эргэхэд нь ч гараас нь татан зогсоохгүй... "Чамд сайн хүн байгаа юу?" гэж асуухгүй. Гагцхүү "Хайртай" гэж зөвхөн дотроо л өөртөө сонсогдохоор хэдэн зуун удаа орилохыг хүснэ. Тэгээд хамгийн эцэст нь хамгийн сайхан бүхнийг түүндээ хүсээд, хаалгаар минь гарч явахыг эцсийн хором хүртэл тэвчээртэйгээр харан зогсох болно.

...

•• Pluviophile •• || MGLWhere stories live. Discover now