•11•

63 10 0
                                    

•••
Тэр өдөр тэр агшинд
Ингэнэ гэж мэдсэн бол
Илүү уданаар сэтгэлдээ үлдээх байсан юм.
•••

(BTS-Still with you)🎶

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

(BTS-Still with you)🎶

    Тэр өдрийн бүх зүйлсийг дүрслэн хэлж чадахаар тодхон санаж байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


    Тэр өдрийн бүх зүйлсийг дүрслэн хэлж чадахаар тодхон санаж байна. Жаргаж байгаа нарны шаргал цацраг, хөгжмийн ангиас дуулдах хийлийн чимээ бас бүжгийн танхимд түүний бүжиглэж буй түүний төрх. 

     Балетын цагаан шаахайн дээрээ эргэлдэхэд түүний ягаан торгомсог хормой нь намиран яг л цэцэг мэт үзэсгэлэнтэй харагдсан. Харин хөдөлгөөн бүрээс нь түүний гэрэлтсэн их хүсэл тэмүүлэл харагдаж байсан. Үнэхээр нүд гялбам бас сэтгэл татам.

  
   Хэчнээн гайхалтайгаар гэрэлтэж байгааг нь хэлэх гээд бодож зогссон үгээ ч мартаж орхисон.


•••
   Буцацгаая. Юу ч мэдэлгүйгээр бие бие рүүгээ хараад инээмсэглэж байсан тэр өдрүүд рүү...Хажууд минь чи байсан тэр өдөр рүү.

   Миний хүссэн зүйл...илүү ч үгүй бас дутуу ч үгүй ганцхан Чи. Юунаас ч илүү тайвшруулдаг миний хамгийн хүчтэй донтуулагч.
•••


Жиа дээш болгон шуусан үсээ тайлахад түүний үс нүднийх нь урдуур орно. Үсийг нь зөөлнөөр хойшлуулан илбэхэд түүний үсний ширхэг хүртэл сэтгэл татам байсан.

"Тэгэхээр та багш байх нь... таамаглаагүй юм байна." Нүдний харц, гарын хөдөлгөөн, хоолойн өнгө бүрээс нь зүрхний цохилтоо сонсож байсан. Илүү тодоор, илүү хүчтэйгээр.

"Арай багш чинь гээд сонирхолгүй болчихсон уу?"  Би түүний үсэн дээр байсан гараа удаанаар хацарт нь хүргэв.

"Харин л дээ. Багш сурагчийн харилцаа гэвэл жаахан ярвигтай л юм.
Гэхдээ өөртөө итгэлтэй хүн надад илүү таалагддаг. Би хариугаа шийдсэн. Өөрчлөх бодолгүй байна" Жиа ийн хэлэх зуураа над руу ширтэн үл ялиг инээд алдана. Би түүний бэлхүүсээр ч мөн тэврэн

"Тэгвэл.."

"Үерхэцгээе"
Түүний уруул руу удаанаар ойртон хүрсэн. Хамгийн халуун, яг л шатаж байгаа юм шиг бас зөөлхөн байсан.

•••Дахиад ганц удаа дотроос минь шатаж байгаа юм шиг тэр дулааныг надад өгөөч

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


•••
Дахиад ганц удаа дотроос минь
шатаж байгаа юм шиг тэр дулааныг надад өгөөч....
•••

•• Pluviophile •• || MGLWhere stories live. Discover now