-5-

177 20 2
                                    

Орчлон ертөнцийн бүх зүйлс өөр өөрсдийн цаг хугацаатай байдаг гэж жаахан охин байхад минь ээж үргэлж хэлдэг байсан.  Тэр үгсийн учрыг би тухайн үедээ сайн ойлгоогүй. Гэхдээ би үүнийг ямар нэг гайхамшиг, аз жаргалтай үлгэр, ид шидийн биелэл мэтээр төсөөлсөн юм.

Ээжийнхээ хэлсэн үгийг би тэр хүн гарч ирсны дараа дахин санасан юм. Гэхдээ энэ миний бодсон шиг аз жаргалтай, ид шидийн биелэл биш байлаа. Харин миний саарал өнгөтэй мэдрэмжүүд байсан юм. Хорвоо ертөнц уйтгар гуниг, гомдол цөхрөлийг минь хүртэл тэр хүнтэй хамт төлөвлөсөн байж.

Сэтгэлд минь үүссэн харанхуй гүн ангалынхаа ирмэг дээр нь тулж ирчихээд хөл алдан доош унахад ганцхан алхам л дутуу байсан тэр өдөр. Урьдын адил өдөр хоногуудыг өнгөрүүлэхийг хичээж байсан би багшийн өгсөн номыг бариад Жонгүгт өгөхөөр хаалгыг нь аяархан тогшсон.  Тэгээд л түүнийг харчихсан юм. Миний хамгийн үзэсгэлэнтэй боловч бүр ч илүү харанхуй гүн ангал минь.

Үс нь бага зэрэг өрвийж, үд дундад дөнгөж сэрсэн нэгэн шиг нойрмог харагдаж байсан. Цагаан арьс нь өмссөн сулавтар цагаан пудволкны хамтаар сэтгэм татам харагдана.

"Хөөх, гайхалтай?"

Тэр гайхсан мэт харцаар над руу харан, сулхан дуугаар хэлсэн ч түүний хоолойн сөөнгө боловч баргил намуухан өнгө шууд л миний оюун ухаанд минь тодхон дүрслэгдэнэ үлдсэн.

Тэр үед л би аль чадахаараа тэндээс холдож, тэр хүнээс нуугдах ёстой байж. Ядаж л түүний нүд рүү тэгж удаан ширтэх ёсгүй байсан юм. Түүний нүдэн дотор нь нэг л унавал эргэж гарах аргагүй харанхуй гүн ангал нуугдаж байсан. Гэтэл би түүний нүд рүү дэндүү удаан ширтчихсэн. Тэгээд л өөрийн унах гэж байсан ангалаасаа холдож чадсан ч бүр илүү гүн рүү нь уначихсан юм.

Би номыг нь өгчихөөд хурдхан явах гэсэн ч тэр намайг дотогш оруулан Жонгүгийг хүлээх зуураа цай уугаад түүнд номыг өөрөөр минь өгүүлэхийг хүссэн.

Цэцгэн хээтэй жижиг шаазан аяганд цай хийн надад өгч, өөдөөс харан чимээгүйхэн суухдаа надаас огтхон ч харцаа салгалгүй тас ширтэж байсанд нь зүрх минь дэлбэрэх гэж байгаа аятай л цохилж, сандрал дүүрэн байлаа.

"Жонгүг та хоёр үерхдэг юм уу?"

Тэр ийн асуучихаад намайг дагуулан нүд салгалгүй харж байсан.

•• Pluviophile •• || MGLWhere stories live. Discover now