"Жиа?" Жонгүг нэрийг минь аяархан дуудахад би эргэж хараад аль чадахаараа холдохыг хүсч байлаа. Хамгийн хурднаараа гүйхийг хүссэн ийм үед л хөл минь хамгийн хүнд зүйл болоод, бие минь намайг сонсохгүй юм. Урагш хараад хөлөө өргөн алхахад л үнэхээр хэцүү санагдан, өөрийн урагшилж байгаа эсэхдээ ч эргэлзэж эхлэх аж.
"Жиа!" Жонгүг намайг дахин дуудсаар гараас минь татан зогсоов.
"Жонгүгаа чамайг дуудаж байна. Хамтлагийн бүртгэлтэй холбоотой гэж хэлүүлсэн."
Түүний гарыг цааш түлхэн холдуулж, газар ширтсэн хэвээр "Чи хурдан явсан нь дээр байх" сулхан хэлээд цааш алхав. Түүнрүү эргэж харахыг хүссэнгүй. Царай минь үнэхээр ичмээр бас өрөвдөлтэй харагдах байсан биз.
——————————————-
——————————————-Хэн нэгнээр дутагдах мэт мэдрэмж авахад хэдхэн хором л байхан хангалттай байдаг гэдгийг би түүнтэй анх уулзсан тэр өдөр ойлгосон юм. Түүний хоолойн өнгө, нүдний харц болоод гарнаас минь барьсан дулаахан атгалт нь тэр шөнө миний бодлыг минь бүхэлд нь дүүргэж орхисон.
Итгэдэг байсан бүхэн минь намайг орхиод явсны дараа би өөрийгөө хаягдаж хоцорсон
бяцхан шувуу шиг л санаж байлаа. Хоёр далавч нь хугарч хэнд ч итгэх итгэлгүй болсон тийм л азгүй шууваахай.Заримдаа оршин байгаа минь хүртэл тэвчихийн аргагүй санагдаж, амьсгалах бүртээ өөрийгөө хараах үе бий.
Тэр өдөр би бүх зүйлсийг хаяахыг хүссэн.
Үргэлж сургууль руугаа явдаг нэг хэвийн замаасаа гэнэтхэн хазайхдаа би эргэн ирэлгүйгээр хаашаа ч хамаагүй явахыг хүсч байлаа. Яг л өнгөрсөн гэдэг үг өөрт нь оршдоггүй нэгэн шиг. Тэгээд л харсан зүг рүүгээ зам даган алхсан. Түүнийг ирээгүй бол хэр удаан тэгэж алхах байснаа мэдэхгүй юм.
Зам дагуу ирж зогсоод ардаас минь дохиогоо дарахад нь сонссон ч би эргэж харахыг хүсээгүй учир үргэлжлүүлэн алхсаар л байлаа.
"Жиа?"
Гарнаас минь зөөлхөн татсаар ийн хэлсэн түүнийг хараад би гайхаж орхисон. Хэдий хэн нэгэн араас минь намайг дуудсныг мэдсэн ч бодолд минь яагаад ч түүнийг байх гэсэн таамаг орж ирээгүй юм.
Хар үс, цагаан арьс болоод намуухан баргил сөөнгө хоолой. Түүний гүн бор нүд нь над руу дахин нэг удаа харахдаа намайг өөртөө бүрэн уусгаж байлаа. Миний цаг хугацаа тэр үед түүний харцанд хоригдчихсон. Би түүн рүү тасралтгүй ширтсээр байсанд Юнги эцэст нь сулхан дуугаар ам нээн "Зүгээр үү?" гэж асуусан.
YOU ARE READING
•• Pluviophile •• || MGL
Fanfiction... Саарал өнгө үнэхээр их өгүүлэмжтэй. Хүмүүс яагаад уйтгартай гээд байдгийг мэдэхгүй. Миний хувьд энэ өнгө байж болох бүх мэдрэмжийн хоршил. Тэр хүн шиг санагддаг болоод тэр байх. Маш олон зүйлийг ганцхан энэ өнгө байхад илэрхийлж болох юм шиг са...