-3-

174 26 0
                                    

✨✨✨

🏷  Хамтдаа инээх, хамтдаа уйлах Энэ энгийн мэдрэмжүүд Бүх зүйл минь байсан бололтой  🏷

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🏷 Хамтдаа инээх, хамтдаа уйлах
Энэ энгийн мэдрэмжүүд
Бүх зүйл минь байсан бололтой 🏷

🏷  Хамтдаа инээх, хамтдаа уйлах Энэ энгийн мэдрэмжүүд Бүх зүйл минь байсан бололтой  🏷

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✨✨✨

***

"Орж болно оо" хаалганы цаанаас сулхан дуулдах чимээнээр Жонгүг хаалгыг татан орвол Юнги ширээн дээрх эд зүйлсээ эмхэлж байх бөгөөд харцаа гүйлгэн түүнийг хараад "Жонгүг? Чи над дээр ирж байгаа чинь их ховор тохиол байна шүү. Яасан? Ямар нэг зүйл болсон юм уу? Эсвэл намайг санасан юм уу?" хэмээхдээ түүн рүү хараад хийж байсан зүйлээ үргэлжлүүлэх зуураа багахан инээмсэглэн хэлэхэд Жонгүг хөмсгөө зангидсаар уруулаа мушийлган үл ялиг санаа алдах аж. "Та яах гэж эргэж ирсэн юм?" Түүний үг хүйтэн хөндий сонсогдоно.

Юнги ширээн дээрээсээ хичээлийн материалаа аван хавтсандаа хийхдээ хүйтэн төв царай гарган "Чамайг ингэж хэлнэ гэж мэдээд байсан юм. Яасан би ирж болохгүй юм уу?" Түүнийг ийн хэлмэгц Жонгүг түргэн гэгч нь алхсаар түүнийг заамдан аваад өндөр дуугаар "Юу гэнээ? Таны гаргасан хөгийн зангаас чинь болоод тэр юу туулсныг та мэдэх үү? Дөнгөж л... арай гэж л бүгд намжиж эхэлж байхад дахин гарч ирчихээд юу ч болоогүй юм шиг аашилж байх шив. Муу хөгийн новш!" Жонгүгийн нүднээс уур хилэн нь тодхон үзэгдэх бол Юнгигийн царайнд хувирал гэхээр зүйл огтхон ч гарсангүй.

•• Pluviophile •• || MGLWhere stories live. Discover now