-2-

207 27 0
                                    

Чамтай дахин учирвал          Нүд рүү чинь ширтээд                    Хэлэхийг хүссэн юм                            "Санасан шүү"гэж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Чамтай дахин учирвал
Нүд рүү чинь ширтээд
Хэлэхийг хүссэн юм
"Санасан шүү"гэж

Чамтай дахин учирвал          Нүд рүү чинь ширтээд                    Хэлэхийг хүссэн юм                            "Санасан шүү"гэж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✨✨✨

"Би өнөөдрөөс танай ангийг хариуцах багш Мин Юнги байна."

Ангийнхан дахин улам чангаар дуу орон шуугиж, алгаа ташин баярлана. Хүн болгон түүнийг дахин харсандаа баяртай байх аж. Харин түүнийг харснаасаа болж үг ч дуугарч чадахгүй байгаа, зүрх нь яахаа ойлгохгүй сүнс нь биеэсээ гарчихсан мэт чимээгүй суух хүн бол гагцхүү би л байна.

"Багшаа би таныг үнэхээр их санасан шүү." ийн хэлээд амаа даран, охид бие бие рүүгээ харан инээд алдана.

"Би ч бас санасан" хэмээн тэрээр инээмсэглэн хэлэв. Гайхалтай? Би түүний энэ инээмсэглэлийг дахин харахын тулд байгаа бүхнээ тавихад ч бэлэн байхад эдгээр охид ийн хэлэхэд л түүний царайнд хөнгөхөн инээмсэглэл тодорч байна шүү дээ. Үүнээс илүү өөр юу ингэж утгагүй өрөвдөлтэй санагдана гэж?

"Ээе багшаа та ингэж инээхээр чинь бид яах болж байна аа." уулга алдан хэлээд хажуудаа суух бусад охид руугаа харахад тэд ч мөн түүнийг дэмжин "Тийм шүү. Та хариуцлагаа хүлээж чадах юм уу?" гэж инээлдэн хэллээ.

Харин Юнги доош харан үл ялиг инээмсэглээд "Хариуцлага гэнээ?"  Тэр бодолхийлэх мэт болоод "Тийм ээ, та нарын зөв. Би одооноос болгоомжтой байх болно оо. Сануулсанд баярлалаа" хэмээн хэлээд түүний харц алгуурхан явсаар над дээр ирэхэд нь би дахиад л амьсгалаа түгжин хөгшиж орхив. Ердөө түүний энэ харцанд л би галзуурах дөхөх юм. Гэтэл түүний царайнаас би өчүүхэн ч хувирал олж чадсангүй.

•• Pluviophile •• || MGLWhere stories live. Discover now