Хэзээ нэгэн цагт өглөө
ирнэ гэдгийг мэдэж байгаа чОд мэт чиний тэнгэрт
үлдэхийг хүссэн юм▪️▪️▪️
"Ийм гайхалтай хөгжимчин манай сургууль дээр өөрийн биеэр хүрэлцэн ирж байгаад баяртай байна." Уриалхнаар хэлсээр'Захирал' гэсэн бичигтэй том модон бор ширээнийхээ араас босч ирэн урдаа байрлах буйдан руу заана суухыг санал болгоод өөрөө түүний өөдөөс харсан буйдан дээр суув.
Тэрээр тэднийг суумагц туслахаа дуудан гурван аяга цай авч ирэхийг хүсээд "Таныг сургууль дээрээ харахад таатай байна. Нээрэн та хоёр хоёулаа энд суралцаж байсан гэсэн үү?" ийн асуухад бүсгүй толгойгоо дохин инээмсэглээд "Тийм ээ. Бид хоёр нэг анги байсан. Ийм гайхалтай сургуульд суралцсандаа би үнэхээр бахархдаг. Надад их олон зүйл зааж сургасан миний хувьд үнэхээр хайртай сургууль минь байгаа юм."
" Аах, бидний хувьд ч гэсэн та шиг мундаг хүн манай сургуульд суралцаж байсан гэдэг нэр төрийн хэрэг."
Тэхи инээмсэглэсээр "Таньд баярлалаа. . . Бид удахгүй хурмаа хийх гэж байгаа."
"Хөөх, үнэхээр сайхан хэрэг байна. Баяр хүргэе."
"Тэгээд таныг өөрсдийн биеэр ирж урихыг хүссэн юм"
"Өө, баярлалаа. Та өөрийн биеэр ирсэн байхад би заавал очих болно оо. Дээрээс нь Юнги маань манай хамгийн шилдэг багш шүү дээ. Тийм байхад би яаж очихгүй байж болох билээ?" Захирал ч мөн нүүр дүүрэн инээмсэглэн хариу хэлэв.
YOU ARE READING
•• Pluviophile •• || MGL
Fanfiction... Саарал өнгө үнэхээр их өгүүлэмжтэй. Хүмүүс яагаад уйтгартай гээд байдгийг мэдэхгүй. Миний хувьд энэ өнгө байж болох бүх мэдрэмжийн хоршил. Тэр хүн шиг санагддаг болоод тэр байх. Маш олон зүйлийг ганцхан энэ өнгө байхад илэрхийлж болох юм шиг са...