...
"Би завгүй байна аа.""Хан Жиа, Та нээрэн ингэж зөрүүдэлсээр байх уу?"
"Намайг явж чадахгүй гэдгийг мэдэж байгаа биз дээ. Би ажилтай."
"Гэхдээ чи тэр тоглолтыг үзэхийг хүсч байна гэсэн биз дээ. Эсвэл одоо үзэхийг хүсэхгүй болчихсон юм уу? Ажилдаа санаа зовох хэрэггүй. Би зөвшөөрөл авчихсан гээд байхад ..."
Лангуун дээрх хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг сагсанд хийх зуураа над руу харах ч үгүй улам зөрүүдлэн зогсох охиныг даган дэлгүүр дотор эргэлдэнэ.
Гэнэтийн бэлэг барихаар тоглолтын тасалбар авсан ч түүний зөрүүд зангийн өмнө би хүчин мөхөстөж байлаа. Үргэлж л тэдний дууг сонсож намуухан амандаа дагаж аялахдаа баяртайгаар инээмсэглэн суудаг. Тийм түүнийг хоёр долоо хоногийн өмнө тасалбарын захиалга эхэлснээс хойш л очихыг хэнээс ч илүү хүсч байгаа гэдгийг би сайн мэдэж байлаа. Гэхдээ энэ охины зөрүүд зан амар дийлдэшгүй юм.
"Хоёр цагаас... урд талын хүүхдийн тоглоомын талбай дээр уулзацгаая."
"Үнэхээр үү? За тохирсон шүү. Эрт л ингээд зөвшөөрөхгүй. Яагаад эсэргүүцээд байсан юм бэ?"
Би эцэст нь ялалтандаа бахдал дүүрэн түүн рүү инээмсэглэн зогсоход Жиа "Гэхдээ хурдхан тоглолт үзээд л ирнэ шүү." гэсээр чухал харцаар над руу харан хэлэв.
"Мэдээж хэрэг. Чи арай дахиад өөр зүйл хийнэ гэж найдаж байсан юм биш биз?" гэж ёжлонгуй асуухад түүний нүд нь томорсоор " Өөрөө юугаа яриад байна аа. Би юу ч бодоогүй." гэсээр үл ялиг уурласан царай гарган хэлэх нь юу юунаас ч илүү эгдүүтэй харагдана.
'Нээрэн тэр одоо ч хүүхэд шүү дээ.' Энэ төрхийг нь харах үедээ ийн бодов. Түүний хурц зан, биеэ даасан байдал, хэнээс ч илүү сэтгэлийн тэнхээг нь харахаар би үүнийг мартаж орхих юм.
Гэхдээ, ийм түүнийг би хамгаалахыг хүссэн ч хамгийн ихээр шархлуулсан, хөгийн новш болж орхисон.
•••
"Таны хайж байсан нөгөө өвчтөний охин өчигдөр эмнэлэгт ирээд явсан. Хэрвээ та хүсч байвал бид таныг түүнтэй холбож өгөх үү?"
"Ойлголоо. Би одоо яваад очъё"
...
YOU ARE READING
•• Pluviophile •• || MGL
Fanfiction... Саарал өнгө үнэхээр их өгүүлэмжтэй. Хүмүүс яагаад уйтгартай гээд байдгийг мэдэхгүй. Миний хувьд энэ өнгө байж болох бүх мэдрэмжийн хоршил. Тэр хүн шиг санагддаг болоод тэр байх. Маш олон зүйлийг ганцхан энэ өнгө байхад илэрхийлж болох юм шиг са...