• 8 •

75 11 0
                                    

Харанхуй өрөө, ганц ч гэрэл үгүй   Дасаж болохгүй боловч улам л дасна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Харанхуй өрөө, ганц ч гэрэл үгүй
   Дасаж болохгүй боловч улам л дасна.
       Намуухан сонсогдох тэр аялгуу,
              Энэ л байхгүй бол би үнэхээр сөхрөн унах бололтой.

~~~***~~~

Хөлдөж орхисон үдшийн гэгээн дор хөшсөн мэт зогсох ч
Чиний төлөө нэг алхам урагшилна.

(BTS-Still with you)🎶

***
_________________

***_________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


...


(Юнгигийн талаас~)

Гурван жил. Арван хоног. Энэ бол миний галзуу юм шиг хичээсэн дөрвөн жилийн минь өрөвдөлтэй үр дүн. Өөрийгөө ч мартах  хүртлээ хичээсэн минь эргээд надад эмнэлгийн оношилгоо болон хөгийн  өвдөлтийн хамтаар ирсэн юм. Огцом эхэлдэг, түргэн явцтай 'Зүрхний цочмог дутагдал'.





Эмнэлгийн уйтгартай өдрүүд л үргэлжилж, аль хэдийн тасарсан найдвар л надад үлдсэн. Тамхины утаа уушги дүүргэн буцаад гарах үеийн мэдрэмж л хааяахан намайг цээж дүүрэн амьсгалж өөрийн амьд байгаагаа мэдрэхэд минь тусалж байлаа. Угийн үхэх өдөр минь ойртон өдөр хоногоо хүлээж суухаас өөр ажилгүй надад бол санаа зовоод байх шалтгаан үгүй санагдсан. Түүнийг харах хүртэл.


Анх түүнийг харсан үеийн минь мэдрэмж тийм ч онц байгаагүй. Яг л бусдын адил, эмнэлэг дээр харагдаад л өнгөрдөг тэр олон царайнуудтай л адилхан байсан. Гэхдээ өдөр хоног өнгөрөх тусам түүнийг харах үеийн мэдрэмж минь өөрчлөгдөж, сонирхож эхэлсэн. Тийм ч их биш ч яах аргагүй тэр миний анхаарлыг татах болсон.

Нэг л мэдэхэд хааяахан эмнэлэг дээр ирээд явдаг түүнийг хүлээх нь миний ганц хийдэг зүйл болсон байлаа. Яагаад ч юм мэдэхгүй түүнийг холоос хараад, үйлдэл бүрийг нь ажиглан зогсох намайг тайвшруулж байсан. Тамхи татахаас илүү энэ нь надад дээр санагдсан.




Би түүнийг холоос л ажиглахаас өөр зүйл хийж чадахгүй байсан. Ер нь хийлээ ч ямар хэрэгтэй билээ? гэж бодогдож байсан болохоор түүнд ойртохыг эсвэл ярилцахыг огт оролдоогүй. Би угийн хэзээ мөдгүй байхгүй болохоос хойш. Яг л тамхины утаа шиг, Ингэж л бодож байлаа.




Хэдэн сарын турш намайг амьд эсэхийг минь шалгахаас өөр зүйлгүй, ирэх үедээ үг ч дуугардагүй явдаг байсан эмч маань инээмсэглэсээр гэнэт над дээр ирэхэд нь би гайхаж орхисон. Тэрээр инээмсэглэсэн хэвээр өөдөөс минь харан "Бид таньд донор болох хүн олсон. Тийм болохоор та хэрвээ зөвшөөрвөл бид шууд таны хагалгааг хийхдээ бэлдэх болно." ийн хэлсэн.

Би үнэхээр гайхаж байлаа. Эцэст нь надад найдвар гарч ирсэн. Эмч өөдөөс минь ихэд нухацтайгаар харан "Гэхдээ та энэ хагалгааг хэр эрсдэлтэйг мэдэж байгаа биз дээ. Тэгсэн ч зөвшөөрөх үү?".

Тэр надаас ийн асуухад нь би толгой дохин "Тийм ээ, мэдэж байна. Бас энэ хагалгаа миний амьд үлдэх сүүлийн найдвар гэдгийг ч мөн мэдэж байгаа".

Тэр үед би шийдсэн. Хэрвээ хагалгаа амжилттай болбол, хэрвээ амьд гарвал, тэр үед түүн дээр очиж, өөрийн биеэр нэрийг нь асуух болно гэж.

...

•• Pluviophile •• || MGLWhere stories live. Discover now