•12•

68 11 0
                                    

  ✨Тэртээх саран ганцаардсан харагдаад

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

  Тэртээх саран ганцаардсан харагдаад

Шөнийн тэнгэрт гэрэлтэн уйлж байгаа бололтой

~(BTS-Still with you)🎶~

Шуурга болохын өмнө хамгийн тайван байдаг шиг нуран унаж байсан миний ертөнц нэг л мэдэхэд дэндүү тайван бас жаргалтай болсон байсан. Чиний дэргэд байх үедээ би  амьсгалаа удаанаар аван, хэзээ хэзээнээс илүү цээж дүүрэн амьсгалдаг.

 Чиний дэргэд байх үедээ би  амьсгалаа удаанаар аван, хэзээ хэзээнээс илүү цээж дүүрэн амьсгалдаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

▪️▪️▪️

✨✨✨

***

        Чи миний мэдэх хэнээс ч илүү хүчтэй нэгэн байлаа. Тийм чи яг л жаахан охин шиг уйлж байсан. Яг л ганцаараа хамгаалах нэгэнгүй жаахан охин шиг. Гадаа бороо асгарч тэнгэр хүчтэй дуугарч байсан тэр өдөр чамтай уулзах шалтгаа олж ядан дэлгүүрээс чиний дуртай жимсийг аваад танайх руу явсан. Намайг очиход хаалга чинь онгорхой бас чи харанхуйд ганцаараа уйлж суусан.


"Тэр намайг орхиод явчихсан. Яагаад бүгд намайг орхиод байдаг юм бол оо? Зүгээр л хажууд минь үлдэж болохгүй юм уу?"


Нулимсыг чинь зөөлөн арчихад хэлсэн үгнээс чинь би өвдөлт мэдэрсэн. Ил цус гарч харагдаагүй харин яг л амьсгаа боогдож байгаа юм шиг мэдрэмж.

Тэр үед би чамаас яагаад уйлж байгаа шалтгааныг чинь асуухыг хүссэн. Гэхдээ чадаагүй. Чиний нулимс хэтэрхий гунигтай бас гомдолтой санагдсан болохоор асууж зүрхлээгүй.

Харин оронд нь нулимсыг чинь арчиж өгөөд,  хажууд чинь байж чамайг хамгаалах нэгэн чинь болохыг хүссэн. Нулимсыг чинь арчиж өгөөд энгэртээ чамайгаа тэвэрсэн.

Тэнгэрээс аадар бороо шаагин асгарч, аянга цахин хүчтэй дуугарч байсан ч чи энгэрт минь тэврүүлэн, хамтдаа элдвийг  ярилцаж байсан. Тэр үед чи хааяахан үл ялиг мишээлт тодруулан, нүдээ анин үнэхээр тайван харагдсан. Тэр өдөр миний хамгийн ихээр бороонд талархсан өдөр байсан.

"Яагаад дүү бид хоёрын овог өөр байдгийг сонирхож байна уу?" надаас гэнэт ийн асуусан чиний харцанд багахан гуниг тодорч байсан.

"Дүүг маань 'И Бурим' гэдэг ч миний нэр 'Хан Жиа.'

Тийм ээ. Анх сонссон цагаасаа мэдэхийг хүссэн. Гэхдээ асууж чадахгүй.

"Тэр хүн биднийг орхиод явсны дараа би нэрээ өөрчилчихсөн юм."
Би хоолойноос нь гомдол мэдэрч байлаа
"Би түүнийг дахиж өөрийнхөө аав гэж бодохыг хүсээгүй. Тэгээд л өөрчилчихсөн."

"Гэхдээ Бурим хүсээгүй. Тэр одоо ч түүнийг эргэж ирнэ гэдэгт итгэдэг. Харин намайг нэрээ өөрчилсөнд тэр маш ихээр дургүйцдэг. Тэгээд л надад уурлаад байдаг юм. Магадгүй түүний ч зөв байх."

"Гэхдээ би түүн шиг хүчирхэг биш бололтой. Дахиад орхиод явах вий? гэдгээс айж байна. Хүмүүс намайг орхиод явахад би дургүй."

"Яг л ээж шиг минь. Тэр ч гэсэн биднийг орхихоор шийдсэн. Би түүний тэр шийдвэрийг одоо ч ойлгодоггүй. Үгүй ээ... ойлгохыг хүсэхгүй байна. Яагаад хайртай хүмүүсээ орхиод өөр хэн нэгэнд өөрийнхөө-"

Түүний хоолой нь зангирч нулимс хэдийн нүдийг нь давсан харагдаж байлаа. Би түүний нулимсыг арчиж өгөхийг хүссэн ч тэр түргэн нулимсаа арчаад, над руу инээмсэглэсэн.

Би түүний уйлж байгааг харахыг хүсдэггүй ч нулимсаа арчин хүчээр инээмсэглэх түүний минь төрх хамгийн гунигтай зүйл байв.

"Би чамайг орхихгүй ээ. Үргэлж хажууд чинь байж чамайг хамгаалах болно. Чамайг шархлуулахгүй. Амлаж байна"

***

Энэ амлалт минь хожим чи бид хоёрыг алж мэдэх цагтай тэсрэх бөмбөг байсныг би тэр үед ухааралгүйгээр чамд өгчихсөн.

•••

•• Pluviophile •• || MGLWhere stories live. Discover now