•14•

64 10 0
                                    

▪️▪️▪️ Энэ манан арилах мөчид

Норсон хөлөөрөө гүйгээд оч-ё

Тэр үед намайг тэвэрч өгөөч▪️▪️▪️

Бидний учрал нар гарах завсаргүй битүү саарал үйл бүрхсэн мэт

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Бидний учрал нар гарах завсаргүй битүү саарал үйл бүрхсэн мэт. Мөнхийн бороо асгарч чиний минь хацрыг норгох шалтгаан л болно.

•••

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

•••

"И Жиа, танд донор болсон тэр өвчтөний охин."



Бид зүгээр байх болно гэж хэчнээн хэлсэн ч шуурга эхлэхэд чиний хажууд зогсох би өөрөө чам руу чиглэсэн сум болж, хажууд чинь байх болно гэж амласан ч урсах нулимс бүрээс чинь өөрийгөө олж харах тэр өдрүүдийг тэсч чадах эсэхээ мэдээгүй.


"Нэр бас хаягаа сольсон болохоор холбоо барьж чадахгүй байсан ч сая ирээд явахад нь мэдсэн."





Миний хүрч болохгүй, надад заяагдаагүй нэгэнд шунаж хүчээр авсан болохоор л магадгүй тэр бололтой.




***

"Ирчихсэн байсан юм уу?" ийн хэлээд чи минь над руу ирж байсан. Нар тэнгэр тодоор гэрэлтэж байгаа ч яагаад ч юм зөвхөн бидэн дээрээс л аадар бороо цутгана.

Над руу нэг алхам урагшлах бүрт би өөрийн нүглийг нэмнэсээр зогсоно. Чи минь юу ч мэдээгүй гэрэлтсэн инээмсэглэлээ тодруулсаар над руу дөхнө.

Энэ л инээмсэглэлийг харахын тулд юу ч хийсэн чадах байтал, ертөнцийн эцэс хүртэл яваад ч хамаагүй чамайг л инээмсэглүүлж, хажууд нь байхыг хүссэн байтал яагаад миний хийсэн бүхэн чиний минь нүдэнд хурах гуниг л болно вэ?

Надад дахиад чамд хийж өгч чадах зүйл бий билүү? Хэрвээ чи үнэнийг мэдвэл миний хажууд дахиад инээмсэглэж чадах бол уу? Энэ бүхний эцэст бид бие биенийхээ талд зогсож байж чадах болов уу?
•••

~~~



•••
Тэр бүх санаа зовнилоо орхиод яг одоо хажууд минь байгаа чамаар л өөрийн бодлоо дүүргэн түрхэн зуур зогсвол...

"Хоёр цагаас уулзана гэсэн биз дээ? Эсвэл би андуурчихсан юм болов уу?"

Юу ч болсон бүхий л гэмшлийг би авах болохоор зөвхөн энэ мөчид,...

"Үгүй ээ. Би л чамайг санаад байсан болохоор түрүүлээд ирлээ."

... Энэ л агшинд түүнийхээ энэ төрхийг хараад хажууд нь баймаар байна,Ганцхан удаа гэсээр би нүдээ анив.



Харин нүдээ нээх үед тэр минь яг урд өөдөөс минь инээмсэглэн зогсож байсан. 'Тийм ээ, энэ л байхад хангалттай.' Би гартаа барьсан цэцгээ түүн рүү сунган

" Би чамд хайртай."

......

•• Pluviophile •• || MGLWhere stories live. Discover now