#27#

158 24 2
                                    

♦♦♦

♦♦♦

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

♦♦♦

Тас харанхуй өрөөнд хэн нэгний мэгшин уйлах дуу сонсогдоно. Харуусал дүүрэн, амьдрал хэтэрхий хэцүү байгаа аятай өөр хэнд ч сонсгохыг хүсэхгүй байгаа мэт амаа даран уйлах тэр.

Мэдээж тэр нэгэн нь Сүжин.

Саяхан болоод өнгөрсөн оройн хоолны дараах тоглоомны үеэр тэр муухан инээмсэглэл, жаргалтай мэт жүжиглэх царайгаараа өөрийн нулимсыг нуусаар ирсэн ч тэрээр өдрийн төгсгөлд бүх зүйлээ тэвчилгүйгээр гаргаад хаячихсан.

Тэдэнд өөртөө хэцүү байгаагаа, яаж ч байсан нулимс болон өөрийн сэтгэлийн гүн дэх хар бараан дурсамжыг илтгэх үгийг ил болгохгүйг хичээсэн ч тэр чадаагүй.

Үүнийг харсан BTS-ийнхэн шууд ойлгож чадаагүй ч Сүжинд хэцүү байгааг царайны хувьрал, амнаас нь гарах үгсээр ойлгосон нь мэдээж. Үүнд л Сүжин гэмшээд байгаа юм.

Тэднийг ямар ч бодож санасан зүйлгүйгээр баяртайгаар явуулахыг хүссэн.

Гэвч тэр зүрх сэтгэлийнх нь багахаан буланд нь бяцхан хар толбо эсвэл санаа зовинолыг бий болгочихсон.

Гэвч нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг тэр яаж ч чадахгүй шүү дээ.

Үүний хажуугаар байшингийн хоёр давхарт байрлах нэгэн том өрөөнд BTS-ийнхэн байх ба тэд энэ газраас удахгүй гарч чадах нь гэсэн байртайгаар дотроо баярлах хэдий ч гаднаа энэ бүхнийг зүүд мэт бодсоор суух аж.

Үүний хажуугаар өөрсдийг нь энд авчирсан эмэгтэйд яг юу тохиолдоод байгаад таамаг дэвшүүлэн сууцгаана.

Гэвч ганц оновчтой таамгийг зөвхөн Жонгүг л таамаглан суух аж. Гэвч зуун хувь зөв таамаг бус харин хамгийн боломжит ойрхон таамаглал.

Жонгүг хэзээ ч Сүжинтэй ярилцсан зүйлсээ бусдадаа хэлж байгаагүй. Магадгүй тэр бусдыгаа өөртэйгөө адил Сүжинд санаа зовон суухыг харахыг хүсээгүй байх.

No Future || [✔️]Where stories live. Discover now