♦️♦️♦️
"Бодит байдал болон төсөөлөл"
♦️♦️♦️
~Сүжиний талаас~
Бодит байдал болон төсөөлөл
Энэ хоёр үгний зааг дээр оршоод их удаж.
Аль нь аль болохыг, тэр нь тэр болохыг хэлж мэдэхгүй нь.
Саяхан төсөөлөлтэйгөө яриад сууж байсан би харин одоо жинхнээсээ түүний өөдөөс харан суугаад, хэлэх үгсийг нь сонсоод, үйл хөдлөл болгоныг нь нүдээрээ гүйлгэн харна.
"Миний ярьж байгааг сонсож байна уу?"
Жонгүг өөдөөс минь толгойгоо бага зэрэг ойртуулснаа ийнхүү асуухад би түүний яриаг тийм ч сайн тогтож сонгоогүй гэдгээ мэдлээ.
"Үгүй ээ, Зүгээр л чамайг энд байгаа гэдэгт итгэж өгөхгүй байна"
Хэлэх үг минь дуусахтай зэрэгцэн Жонгүг урам нь хугарсан маягтай хойш сандлын түшлэгээ налан суув.
"Би уг нь саянаас хойш энэ талаар тайлбарлаж байсан юм сан. Гэтэл чи нэг ч үгийг минь ойлгож сонсоогүй бололтой"
"Тэгээд зүгээр л миний бичсэн захианаас болоод үнэхээр энд ирчихлээ гэж үү?... утгагүй юм!"
Энэ удаа тэр уртаар санаа алдлаа.
"Намайг ирэхийг хамгийн ихээр хүлээж байсан хүн нь чи биш гэж үү?"
Тийм ээ, хамгийн сүүлд уулзсан тэр өдөр.
Шоронгын хүйт даах дөрвөн хананы дунд, төмөр торон хашлагатай цонхны завсраар тусах сарны туяанд үрчийчихсэн ч цагаан өнгөө хадгалсаар байх долоон ширхэг дугтуйг харангаа сууж байснаа тод санаж байна.
Дараагаар нь бодол минь түүнээр дүүрч, дахин харж чадахгүй байх вий хэмээх ахдаж даварсан бодлыг толгойдоо тээж байхдаа түүнийг хэрхэн нүүр дүүрэн инээмсэглээд орж ирснийг ч мөн сайн санаж байна.
YOU ARE READING
No Future || [✔️]
ПриключенияЖонгүг орилсоор: БИД НАРААР ЯАХ ГЭЭВ??!! Үүнийг сонссон эмэгтэй алхаагаа зогсоон: Би танай хамтлагт дуртай... . . . . . . . . . . Бүх зүйл ингэж л эхэлсэн. Тэднийг "хайрлана" гэх нэрийдлийн дор амьдаар нь тамлан зовоохтой адил хэрцгий, нүд халтирам...