♦️♦️♦️
♦️♦️♦️
~KBS NEWS өдрийн нэг цагийн мэдээ~
"Өглөөхөн BTS хамтлаг гэртээ орж буйг олон түмэн мэдсэнээр нэлээн томоохон баярт мэдээ болсон билээ. Тэгвэл тэднийг гэртээ очсон хэмээх мэдээлэл цацагдсанаас хойш нэг цагийн дараагаар BTS хамтлагийн эрэл хайгуулын баг дээр нэгэн эмэгтэй өөрийгөө гэмт хэрэгтэн хэмээн хүлээн зөвшөөрсөн аж. Эмэгтэйг тэр дор нь баривчлан авсан ба одоогоор эмэгтэйгээс байцаалт авч байгаа юм"
♦️♦️♦️
Байцаалтын өрөөнд цагаан өнгийн жижиг ширээний дээрээс бүдэг гэрэл тусах агаад тэрхүү ширээнд гараа гавлуулан доош харан суух Сүжин томоотой гэгч нь сууж байх аж.
Харин өрөөний том шилний цаанаас BTS-ийн хэргийг мөрдөж байсан алхагч цагдаа нар түүнийг ажиглан зогсоно. Мөн Сүжинийг жинхэнэ хэрэгтэн мөн гэдэгт итгэл бус харагдана.
Цагдаа нар хоорондоо ярилцаж хэлэлцээд түүнээс байцаалт авахаар нэгэн дөч орчим насны цагдаа болон бичээч нар байцаалтын өрөөнд оров. Өрөөнд өнөөх цагдаагийн сандлаа татан суух нь чихэнд чийртэйгээр сонстож эхлэхэд Сүжиний царайнд өөрийн эрхгүй ярвайлт үүссэн юм.
Цагдаа хоёр гараа ширээн дээр гарган, гарынхаа хуруунуудыг салаавчлан бариад: За эхнээс нь ярьж эхэл дээ!
Сүжин одоо л нэг цагдаагийн өөдөөс эгцэлж хараад: BTS хамтлагийг хулгайлсан хүн нь би... Бас өмнө нь хоёр хүнийг ч хулгайлаад алчихсан... Өөр яриад байх зүйл байгаа гэж үү?
Цагдаа хөмсгөө өргөсөөр: Миний яриад байгааг нэг л сайн ойлгохгүй байгаа бололтой. Би эхнээс нь дуустал нь нарийн ширийн бүх зүйлсийг сонсмоор байна. Анх гэртээ аваачсан хоёр хүн чинь хэн болох? Яагаад тийм зүйл хийхээр болсон? Яаж үхсэн? Яагаад BTS хамтлагийг хулгайлах болсон? Тэднийг хорьж байхдаа юу хийсэн? Гэнэт яагаад тэднийг суллах болсон? гээд бүгдийг нь ярьж өгөх хэрэгтэй байна.
YOU ARE READING
No Future || [✔️]
AdventureЖонгүг орилсоор: БИД НАРААР ЯАХ ГЭЭВ??!! Үүнийг сонссон эмэгтэй алхаагаа зогсоон: Би танай хамтлагт дуртай... . . . . . . . . . . Бүх зүйл ингэж л эхэлсэн. Тэднийг "хайрлана" гэх нэрийдлийн дор амьдаар нь тамлан зовоохтой адил хэрцгий, нүд халтирам...