#19#

223 25 4
                                    

♦️♦️♦️

1998 он, Солонгос улс, Сөүл хот, Жонжэ төрөх эмнэлэг.

Дөнгөж төрсөн бяцхан үрсэд амьсгалын аппарат зүүлгэн, тус тусад нь жижиг шилэн хүрээт орон дээр хэвтүүлсэн байх бөгөөд энэ бүгдийг шилэн цонхны цаанаас саяхан амаржсан эмэгтэй болон түүний нөхөр хоёр нүдэндээ нулимс цийлгэнүүлэн, саяхан төрсөн улаан нялзрай бяцхан охиныхоо зүг харцаа чиглүүлж байх ажээ. Нялх охин хоолойныхоо чадлаар орилон уйлж, өрөөнд байх бусад хүүхдүүдийг ч мөн айлган, уйлуулж дөнгөж байлаа.

Энэхүү өрөөнд төрөлхийн эмзэг өвчтэй, эсвэл дутуу төрсөн бяцхан үрсийг байлгадаг билээ.

Удалгүй эхнэр нөхрийн харц буух улаан нялзрай бяцхан охин дээр эмч болон сувилагч хоёр очин, нухацтайгаар биеийнх нь байдлыг үзэж эхлэв. Өмнө нь аваад амжсан хэд хэдэн шинжилгээ ч мөн нягтлан үзнэ. Удалгүй тэрхүү эмч, сувилагч хоёр өрөөнөөс гарч ирэн, нялх охины эцэг эхийн өмнө ирэн зогсоход тэд эмч рүү итгэл тээсэн харцаар юу гэж хэлэхийг нь хүлээн чимээгүйхэн зогсоно. Гэвч тэрхүү итгэл найдварыг эмч хормын дотор нураагаад хаях нь тэр.

Эмч: Бид буруу оношлоогүй нь тодорхой боллоо. Харамсалтай байна...

Эмч ийнхүү хэлээд газар ширтсээр сувилагчаа дагуулан тэдний хажуугаар зөрж өнгөрөхөд энэ мэдээг дуулсан нялх охины эх сэтгэлээ барьж дийлэлгүй орилсоор газар өвдөглөн унах бол эцэг нь нулимсаа урсгасаар гараа чангалан атгах нь харагдана.

Охиныг эхийнхээ хэвлийд бойжиж байхад түүнд нэгэн онош тавьсан ба тэрхүү онош нь төрөх хүртэл баталгаагүй байсан тул эцэг эх нь тийм биш байх хэмээн итгэсээр хүүхдээ төрөхийг хүлээсээр ирсэн. Гэвч охин төрөхөд тэр онош нь яг одоо батлагдчихлаа.

Охин "Sudden angry mental illness" буюу "Гэнэт уурладаг сэтгэцийн өвчин" гэх оноштой. Энэ өвчинтэй хүмүүс ямар нэгэн жижиг ч бай том үйл явдлаас уураа барьж дийлэхгүй болдог ба тэр үед тархи болон зүрхний үйл ажиллагааг зохицуулж байдаг даавар их хэмжээгээр ялгарснаар хүний оюун санааг хэвийн бус болгодог сэтгэцийн эмгэг юм.

Хамгийн гол нь дэлхийд энэ өвчнөөр өвчилсөн ердөө 1276-хон хүн байдаг ба эрүүл мэндийн ямар ч эрдэмтэн, доктор энэ өвчнийг анагаах ямар нэгэн эм болон эмчилгээний арга чарга олоогүйд байгаа юм. Зөвхөн тухайн дааврыг их хэмжээгээр ялгарахыг түр зуур тогтоож чадахуйц үйлчилгээтэй хэдхэн эмийг л гаргаж чадсан байдаг. Гэвч эцэст нь өвчин улам хүндэрсээр тэдгээр дааврууд хяналтаас гарч, эм үйлчилгээгээ өгч чадахгүй болсноор тухайн дааврууд нь зүрх болон тархины үйл ажиллагаанд нөлөөлж, үүнийг нь бие нь дийлэлгүй зүрх нь зогсож, аминд нь хүрдэг. Ийм өвчин туссан хүмүүс бүгд 30 хүрэх үгүйтэй насыг элээдэг аж.

No Future || [✔️]Where stories live. Discover now