#35#

98 14 0
                                    

♦️♦️♦️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

♦️♦️♦️

"Хөлдөж орхисон үдшийн гэгээн дор
Хөшсөн мэт зогсох ч
Чиний төлөө нэг алхам урагшилъя"

•°•°•

"Энэ энгийн мэдрэмжүүд миний хувьд бүх зүйл минь байсан бололтой
Хэзээ ч хамаагүй дахин чамтай учирвал
Нүд рүү чинь эгцэлж ширтээд хэлэх болно
Санасан шүү"

♦️♦️♦️

~Гурван сарын өмнө~

Жонгүгийн талаас

Шүүх хурал өндөрлөж, Сүжинийг ч хатуу дэглэмтэй сэтгэцийн эмнэлэг рүү шилжүүлж бүх зүйл дуусгавар болсон хэрнэ одоог хүртэл бидний хэрэг намдаагүй хэвээр л. Аль хэдийн шийдвэр нь гараад хэргээ хүлээгээд сууж байгаа хүнийг энд тэндгүй эсэргүүцэж, цаазаар авах ял өгөх хэрэгтэй хэмээн эсэргүүцэх хүмүүс.

Тиймээс энэ бүгдийг тайван байлгахын тулд энтертаймэнтаас мэдэгдэл хийхээр болсон юм.

"Сайн байцгаана уу? HYBE  энтертаймэнт байна. Удаан хугацааны дараа бид бүхний хайрт BTS буцан ирснийг мэдэгдэхэд таатай байна. Хэдий тэд маань амралтаа эхлүүлээд томоохон асуудалд орсон ч гэсэн бид бүхэндээ буцаад ирлээ. Бид өнгөрсөн саруудын хугацаанд амаргүй байсан шүү дээ, хэн бүхэн мэдэж байгаа байх. 4 сарын хугацаанд төлөвлөсөн зүйлсээс хэд дахин цочирдуулам, тэс өөр зүйлс болсон. Тэднийг ирсэн даруйд биеийн байдлын бүрэн оношлогоонд оруулсан бөгөөд тэдэнд ямар нэгэн гэмтэл шарх мэтийн зүйлс илрээгүй, биеийн байдал нь тун сайн байгааг мэдэгдэх нь зүйтэй байх.  Мөн энэ том хэргийг гол эзэн нь өөрөө цагдаа дээр очиж хэргээ хүлээсэн ба манай залуусыг энгийн л нэг өрөөнд байлгаж байсныг ч мөн хамтлагийн гишүүд маань баталсан. Энэ бүхний эцэст шүүх хуралч хурдан өндөрлөж гэмт хэрэгтэн хэргээ хүлээн ялаа эдлэхээр болсон. Үүнээс илүүг та бүхэнд мэдэгдэж чадахгүй нь. Бүх зүйлс хуулийн дагуу, эсрэг тал ямар ч давж заалдах боломжгүйгээр дууссан.

No Future || [✔️]Where stories live. Discover now