#9#

329 35 3
                                    

Бүгд л тус тусын өрөөндөө цоожлогдсон чигтээ нам гүм, чимээ аниргүй байх юмсанж. Тэр тусмаа Жонгүгийн өрөө...

Учир нь өнөөх ахимаг настай эмч Жонгүгийн өвдөлтийг намдаахын тулд өндөр тунгаар өвчин намдаах эмийг түүнд өгчихсөн хэрэг. Тэгээд л түүний өрөө нисэж буй ялаа хүртэл сонсогдохуйц нам гүм байгаа юм.

Харин өнөөх эмч Жонгүгийг унтмагц Сүжиний өрөөг зүглэх аж. Эмч явсаар Сүжиний өрөөнд орвол хувцас нь энд тэндгүй цус болчихсон, орны хажууд байрлах шүүгээгээ галзуу хүн шиг ухаж түнхэх Сүжинийг олж харав.

Эмч түүний энэ байдлыг нэг их тоолгүй дуугүй л дотогш орвол Сүжин ч мөн адил хүн орж ирж буйг ч анзааралгүй шүүгээнээсээ нэгэн хайрцагтай эм гаргаж ирэн, салгалж чичирсэн гараараа тэрхүү эмнээсээ гурван капсулыг амандаа үмхэн усаар даруулалгүй уув.

Үүнийг харсан эмч: Эмээ усаар даруулж ууж бай гэж хэлсэн байх аа!!

Сүжин эмч рүү нүднийхээ булангаар нэг харчхаад орон дээр суун, хөмсгөө зангидсаар салгалж буй гараа цээжиндээ аван эмээ залгих гэж оролдоно.

Эмч цүнхнээсээ даралт хэмжигч гаргаж ирэн Сүжин рүү ойртон түүний хажууд суугаад "Алив даралтыг чинь үзье" хэмээн хэлээд түүний салгалж, чичирч буй гарыг барив. Сүжин ч үг дуугүй даралтаа үзүүлэх аж.

Эмч түүний даралтыг үзээд толгой сэгсэрсээр: Энэ байдлаараа чи өөрийгөө хянаж чадахаа байх нь байна. Эмнүүдийн үйлчилгээ ч нөлөөлөхөө байж. Зүгээр өөрийгөө тайван байлгаж болдоггүй юм уу? Энэ хүмүүсээ хүртэл явуу...

Сүжин эмчийн үгийг таслан: Амаа тат! Би өөрийгөө мэдэж байна. Миний юу хийхийг заах хэрэггүй....

Эмч: Ингээд байвал бие чинь улам дордоно шүү дээ.

Сүжин эмчээс гараа татаж аван: Өөрийгөө хянаж чаддаггүй ч гэсэн би өөрийн юу хүссэнээ хийх болно. Та зүгээр л дуугүй амаа хамхиад тэр зооринд байгаа новшийг очиж хөл дээр нь босгохоо бод.

Эмч даралтын аппаратаа хураан: Дараа нь ингэж намайг дуудах байсан юм бол яах гэж түүнийг гэмтээж байгаа юм?

Сүжин салгалж буй баруун гараа илсээр шивнэх шахам: Жонгүгийг гэмтээсэн болохоор...

Эмч хийж байсан зүйлээ үргэлжлүүлэнгээ: Анхнаасаа л чи энэ хамтлагийнхныг энд авчраагүй байсан бол Жонгүг ч тэр бусад нь ч тэр гэмтэхгүй байсан. Чи л тэднийг зовоож байгаа нэгэн нь... Зүгээр явуулчхаж болдоггүй юм уу?

No Future || [✔️]Where stories live. Discover now