#12#

267 29 5
                                    

BTS-ийнхнийг хорьсон өрөөнүүд байрлах харшийн хоёр давхрын коридороор Жонгүгт үргэлж хоол аваачиж өгдөг биерхүү залуу ганцаархнаа гартаа олс атгасаар хөнгөхөн алхах аж.

Өдөрт яг энэ цагаар Сүжин BTS-ийнхнийг дуулуулан биерхүү залуустаа тэднийг авчрахыг даалгахад түүний долоон туслах гартаа олс барьсаар энэхүү давхраар явдаг билээ. Гэвч өнөөдөр Сүжиний ганцхан туслах гартаа олс барьсаар энэ коридороор алхаж байгаа нь энэ аж.

Залуу алхсаар Жонгүгийн өрөөний үүдэнд ирж, халааснаасаа хэдэн арваар нь багцлан нийлүүлсэн түлхүүр гаргаж ирээд, тэр дундаасаа нэгийг нь сонгон хаалгыг онгойлгов. Хаалгыг нээмэгц залууг хоолны аягаа хоослон үүдэнд тавиад орон дээрээ юуг ч юм анхааралтай гэгч нь бодох Жонгүг угтана.

Жонгүг тэрхүү бодлоо түр азнан хаалгаар орж ирэх биерхүү залуу руу толгойгоо удаанаар эргүүлэн харахад биерхүү залуу Жонгүг хоёр харц тулгаран нүдээрээ ярилцах мэт хэсэг бие биенийхээ өөдөөс харсаар удалгүй Жонгүг орноосоо босон гараа ардаа аваад цонхны зүг харан зогслоо. Залуу ч олсоо хоёр гартаа атган Жонгүгийн зүг ойртоод ардаа авсан гарыг нь хүлж эхлэв.

Залуу "Гараарай" гэж хэлмэгц Жонгүг удаанаар эргэн хаалга руу алхаж эхлэхэд залуу ч түүний ардаас даган явна. Жонгүг өрөөнөөсөө гарах үедээ ойр хавиа эргүүлж тойруулан хараад үргэлж л өрөөнөөсөө гарч ирчихсэн байх бусдыгаа хардаг байсан боловч энэ удаа ганцаархнаа өрөөнөөсөө гарч ирсэн байгаадаа гайхах аж.

Жонгүг өнөөх залуу руу эргэж харан "Бусад маань...?" хэмээн итгэл муутайхнаар асуувал залуу "Өнөөдөр зөвхөн чамайг л дуудсан" хэмээн бүдүүн баригал хоолойгоороо хэлэн түүнийг шат руу алхуулж эхлэв. Жонгүг бусдынхаа байрлах өрөө рүү эргэж ч нэг харан, урдах замаа ч нэг харан гайхсаар алхлаа.

Тэд явсаар өдөр болгон шахуу тогтмол орж ирдэг өрөөнд орж ирэхэд хананд байрлах том толины өмнө ганц сандал байрлуулан дээр нь үзмэн ягаан өнгийн микрофон тавьсан байх нь харагдана. Харин бусад зургаан сандлыг өрөөний мухарт эгнүүлэн тавьсан байх нь үзэгдэх аж.

Залуу шуудхан л Жонгүгийн гарыг хүлээснээс нь салган өрөөнөөс гарч одов. Жонгүг энэ хугацаанд гайхсан харцаар толь руу ширтсээр байсан юм.

"Сайн уу? Жонгүгаа..."

Сүжиний чанга яригчаар хэлсэн өнөөдрийн эхний үг нь энэ байлаа. Удалгүй тэрээр "Ганцаараа энд орж ирсэндээ чи гайхаж байгаа байлгүй. Санаа зовох зүйлгүй ээ. Одооноос ганц ганцаар чинь дуулахыг нь сонсох гэсэн юм... Одоо гайхаад байлгүй суу суу" хэмээн хэнэг ч үгүй хэлээд хөнгөхөн инээмсэглэх нь өрөөгөөр нэг сонсогдов.

No Future || [✔️]Where stories live. Discover now