♦️♦️♦️
Хёнми хоолоо идэнгээ хэлсэн Сүжиний яриаг гайхсаар амаа урагдах уу гэлтэй ангайн зогсох бол Сүжин: Юундаа гайхаав? Тэдэнд агаар салхи хэрэгтэй биз дээ? Энэ байдлаараа галзуурчихвал яах болж байна? Би сүүлийн хэдэн жил гэрээсээ гараагүй удаж байна. Ийш тийшээ гарч орохгүй байх ямар галзуурмаар байдгийг чи мэдэх юм уу?
Хёнми нүдээ эргэлдүүлсээр: Тэгсэн ч гэсэн тэднийг уул руу дагуулж явна гэдэг?
Сүжин хоолноосоо нэг халбагадан: Явж болохгүй гэсэн юм байгаа юм уу?
Хёнми үсээ зулгаасаар: Хэрвээ хэн нэгэн харчихвал яах болж байна аа? Эсвэл нэг нь зугтчихвал?...
Сүжин: Хэдэн долоон хоногийн өмнө чи чинь тэднийг явуулчих гээд байгаагүй бил үү? Одоо гэнэт яагаад ийм юман дээр санаа зовоод байгаа юм?
Хёнми толгойгоо гудайлгасаар: Тэр ч тийм л дээ. Гэхдээ хүн харчихвал...
Сүжин хоолны ширээнээсээ өндийн: Энэ эзгүй арал дээр хэн тэднийг олж харах юм бэ? Өмнө нь ч хүн олж хараагүй биз дээ? Үгүй юм уу? Би явна гэсэн бол явна! Би ер нь чиний үеийн найз нөхөд үү? Эсвэл дүү чинь юм уу? Чи миний хий гэснийг хийж, надад туслах үүрэгтэй юм байгаа биз дээ? Битгий давраад байгаарай! Алив холд!
Ийнхүү хэлэн Хёнмиг мөрлөн хажуугаар нь зөрөх бол Хёнми худлаа амаа ангалзуулсаар юу ч хэлж чадалгүй хоцорсон юм. Ингээд л Сүжин өөр нэгэн туслахдаа уулын хувцас авчрахыг даалган өрөөндөө оров.
♦️♦️♦️
Өнгөрсөн шөнө болсон тэдний энэ ярилцлагын үр дүнд өнөөдөр Сүжин хэдэн арван туслахуудаа дагуулан BTS-ийнхэнтэй хамт ойн дундах гэрийнхээ ард байрлах ууланд гарна гэсэн зорилгоор гэрээсээ гарсан юм.
Хоёр гараа урдаа холбон уяулж, хоёр хөлөө алхах хэмжээнд л хүлүүлсэн BTS-ийнхний хувьд ууланд гарна гэдэг амаргүй даваа байлаа. Жижиг жижиг алхах нь ч тэдэнд уулын оргил хүраж чадашгүй өндөр оргил мэт санагдах аж.
Гэсэн ч Сүжин уулын оргилд хүрнэ гэж зөрүүдэлсээр хий дэмий л тэдний хүчийг баран, уулын өөд явсаар юм.Жимин: Энэ биднийг тамлах гэж байгаа бололтой. Түүний оронд дуугаа дуулаад суусан нь хамаагүй дээр юм байна.
Намжүүн нүдээ аниад толгойгоо гэдийлгэн, нарны өөдөөс харан зогсоод: Гэхдээ бид гадаах орчныг хараагүй их удсан байна.
YOU ARE READING
No Future || [✔️]
ПриключенияЖонгүг орилсоор: БИД НАРААР ЯАХ ГЭЭВ??!! Үүнийг сонссон эмэгтэй алхаагаа зогсоон: Би танай хамтлагт дуртай... . . . . . . . . . . Бүх зүйл ингэж л эхэлсэн. Тэднийг "хайрлана" гэх нэрийдлийн дор амьдаар нь тамлан зовоохтой адил хэрцгий, нүд халтирам...