#31#

183 24 5
                                    

♦️♦️♦️

♦️♦️♦️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

♦️♦️♦️

Маргааш өглөө шүүх хурлын шийдвэрийн дагуу хүнд дэглэмтэй сэтгэцийн эмнэлэгт хүргэгдэх Сүжин цагдаагийн газрын хорих өрөөний хүйтэн орон дээр эвхрэлдэн хэвтэнэ.

Тэрээр унтаж буй харагдах ч сормуус нь чичигнэн хөдлөх нь харагдана. Хоёр тийш хөрвөөж ч үзэн унтах гэж хичээх тэр ямар нэгэн зүйлд санаан зовсон янзтай байх аж.

Удалгүй хүйтэн орноосоо өндийгөөд гудсан доогуураа хийсэн өмнөх шөнө бичиж дуусгасан захиагаа гаргаж ирэн харав. Уг нь тэрээр хурал дууссаны дараагаар өөрийн бичсэн захиагаа өгөх ёстой хүндээ өгнө хэмээн бодож байсан ч зав нь ч таарч өгөлгүй, боломж ч олдолгүй өгч чадаагүй юм.

Захиагаа эргүүлж тойруулан харан суухдаа тэрээр "Өнөөдөр хамгийн сүүлийн удаа харсан болов уу?" хэмээн сулхан дуугаар хэлэв.

Гэнэт л түүний хоригдох өрөөний хаалга онгойх ба өөрөөс нь байцаалт авч байсан цагдаа орж ирэв. Сүжин гайхсаар цагдаагийн зүг харсаар суутал дуугүй зогсох цагдаа ардаасаа хэн нэгнийг ойрд ир хэмээн гараараа дохих аж.

Хонгилийн гэрэл хурц тусч байсан дээр цагдаагийн ардаас орж ирэх хүн цагдаагаас өндөр тул гэрлээс болоод царай нь бүдэг бадаг харагдах бөгөөд цагдаа "Нэг их хугацаа байхгүй шүү. Хурдхан шиг уулзаарай" хэмээн хэлээд гарч одсон юм.

Хаалга хаагдах мөчид Сүжиний өрөөнд орж ирсэн хүний царай ил болох нь тэр.

Энэ хүн бол Жонгүг.

Сүжин гайхсаар: Чи..? Энд юу хийж... яваа юм?

Жонгүг удаанаар алхсаар түүний суух орон дээр суугаад дулаахан инээмсэглэл нүүрэн дээрээ тодруулав.

Жонгүг өөр рүү нь асуулт эрсэн харцаар ширтэх түүний нүд рүү ширтээд: Чамтай уулзах гээд...

No Future || [✔️]Where stories live. Discover now