Хар дарсан зүүднээсээ сэрэхэд Хёнми болон Паул эмч хоёр намайг угтан авлаа.
Хёнми сандал дээр сууж байснаа над руу ойртон "Сэрчихсэн үү?" хэмээн асуувал би толгой дохьсоор орноосоо босох гэж хичээтэл Паул эмч намайг буцааж хэвтүүлээд "Дуслаа дуусгаад бос" гэж хэлэв.
Орон дээрээ буцан тухаа олон хэвтээд бага зэрэг санаа алдан тэднээс надад юу тохиолдсон талаар лавлан асуулаа. Учир нь ухаан алдаж унасан тохиолдлууд минь ихэнхдээ зөвхөн тэвчихийн аргагүй өвдөлт мэдрэгдэж, ухаан санаа минь хэвийн бус болж, түүнээс улбаалан амьсгаа минь давхцаж бүр амьсгалж чадахгүй болтлоо хүндэрсэн үедээ л ухаан алддаг байсан. Гэвч энэ удаа зүгээр багахан сэтгэлийн хөөрөл болон өмнөхөө санасан харамслын мэдрэмж авсныхаа дараа ухаан алдчихлаа.
Хёнми эмч рүү нэг харснаа буцан сандалдаа суун Паул эмчийг ярихыг хүлээх аятай сууна.
Паул эмч сандалтайгаа ойртон ор луу минь татан суугаад: Эм чинь чиний биед үйлчилгээгээ үзүүлэхээ болчихож... Би ч чи ч ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан болохоор тайлбарлаад байх шаардлагагүй байх. Дэлхий дээр одоохондоо чиний өвчнийг эмчлэх эмчилгээ гараагүй болохоор ийм зүйл болно гэдгийг хэн хэн нь мэдэж байсан. Тиймээс...
Эмчийг үгээ гүйцээлгүй хэсэг завсарлага авах хооронд би түрүүлж ам нээн: Хэр их хугацаа үлдсэн юм бэ?
Паул эмч нуруугаа цэхлэн Хёнми руу нэг харснаа гараа салаавчлан бариад: Яг тийм хугацаа үлдсэн гэх баталгаат зүйл байхгүй ээ. Иймэрхүү өвчтэй хүмүүст эм нь үйлчлэхээ больсноос хойш үхсэн хугацаа нь харьцангуй адилгүй. Тиймээс чиний биеийн байдлаас хамаараад хэдэн жил эсвэл хэдэн сар ч байж магадгүй. Гол нь чиний сэтгэл санаанаас л хамаарна.
Эмчийн хэлсэн үг бүр чихэнд минь хүрэхдээ зүрхийг хэдэн хэсэг болгон тасар татаж байгаа мэт мэдрэгдэнэ. Бүр бага ангийн 7 настай бяцхан сурагч байхдаа л ийм зүйл болно гэдгийг мэдээд бүхэл бүтэн 15 жилийг арай ядан өнгөрүүлэхдээ ганцхан ийм мэдээ хэзээ ч дуулахыг хүсдэггүй байлаа. Хэзээ ч сонсохыг хүсдэггүй үгсийг минь яг одоо эмч өөдөөс минь харан суугаад, цаг нь ирлээ гэсэн аятай надад хэлээд сууж байна.
Гэхдээ би үхмээргүй байна. Илүү удаан, хэн нэгэнд дахин дурлаж, тэр минь намайг ойлгон бүх зүйлсийг минь уучилж, түүнийгээ дахиж хэзээ ч зовоолгүйгээр хамтдаа аз жаргалтай амьдарч, олон сайхан үзэсгэлэнтэй дурсамжуудыг хамтдаа бүтээлцэж, өөрийн бяцхан үрстэй болоод тэднийгээ өсөж томрохыг харан инээмсэглэж, үрсийнхээ хүүхдүүдийг ч мөн хараад ач зээгийнхээ зулайг үнэрлэж, эцэст нь буурал үстэй хөгшин эмгэн болохоороо өдийг хүртэл надтай хамт байсан хажуудаа суух түүнтэйгээ тэдгээр сайхан дурсамжуудаа эргэн нэг дурсаад суумаар байна.
YOU ARE READING
No Future || [✔️]
AdventureЖонгүг орилсоор: БИД НАРААР ЯАХ ГЭЭВ??!! Үүнийг сонссон эмэгтэй алхаагаа зогсоон: Би танай хамтлагт дуртай... . . . . . . . . . . Бүх зүйл ингэж л эхэлсэн. Тэднийг "хайрлана" гэх нэрийдлийн дор амьдаар нь тамлан зовоохтой адил хэрцгий, нүд халтирам...