#23#

131 19 0
                                    

2020 он, одоо үе.

Хавирган сарны гэрэлд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үнсэлцэж буй дүр зураг бүдэг бадагхан үзэгдэх ба хэн хэн нь одоо хийж буй зүйлээ буруу гэдгийг мэдэж байгаа хэдий ч аль аль нь бодит байдлыг эсэргүйцэхгүй байх нь гайхмаар.

Сүжин нүдээ нээн Жонгүгээс уруулаа хөндийрүүлэхэд одоо л нэг юм Жонгүг нүдээ нээн бодит байдалдаа ирэх аж.

Сүжин доош харсаар "Уучлаарай..." хэмээн хэлээд хаалга руу эргэж харан алхаж эхлэв. Жонгүг түүнийг үүдэнд хүрэх хүртэл нь харсаар байх ба түүнийг хаалгаар гарах гэж байх үед нь түүнээс дахин нэг асуултыг асууж орхисон юм.

Жонгүг: Найз залуугаасаа яагаад салчихсан юм?

Дахин нэг Сүжиний тааварлашгүй Жонгүгийн асуулт. Хэдхэн минутын өмнө Жонгүг Сүжинаас өвчнийнх талаар асууж уйлуулж, өмнөх найз залуугийнх нь талаарх бодлыг ч мөн санагалзуулаад уйлуулж орхисон. Харин энэ удаа дахин найз залуугийнх нь талаар асуулт асуулаа.

Гэхдээ энэ асуулт Жонгүгийн хувьд маш их утга учиртай мөн толгойд нь эргэлдэх зарим нэг зүйлсийн эргэлзээг тайлах асуулт. Тэрээр Сүжинийг найз залуугийнхаа талаар бодох тоолондоо яагаад өөрийгөө зүхэж байгаа юм шиг харагддагийг, уулан дээр найз залуутайгаа хамтдаа өнгөрүүлсэн тэр өдөр яагаад найз залуугаа хүчээр дагуулж авч явсан гэх мэт зарим эргэлзээг тайлах гол зүйл байлаа.

Сүжин хаалга руу харсан чигтээ байх хэдий ч түүний нүүрэнд саяхан Жонгүгаас салсан харц бус харин ч улам аймшигт харц болчихсон байлаа. Эцэст нь Сүжин төсөөлснөөс хэтэрсэн хариултыг Жонгүгт өгсөн юм.

Сүжин: Найз залуу маань... надаас болоод үхчихсэн юм... Үгүй ээ... үүний оронд... би алчихсан... гэдэг хариулт илүү зохих байх.

Сүжин ингэж хэлээд хаалгаар гарч одов. Харин Жонгүгийн хамаг шар үс нь боссоор гайхширахын дээдээр гайхширах хэдий ч эргэлзээгээ тайлж чадсан юм...

Сүжин урьдын адил гар хөл нь салгалж толгой нь эргэсээр өрөөндөө орох ба сурсан зангаараа орныхоо хажууд байх шүүгээнээсээ эмээ гаргана. Алган дээрээ хоёрыг унагаан амандаа хийн залгих гэснээ шал руу нулимж орхих нь тэр.

Шал руу нулимж орхисон эм рүүгээ харсаар ёжилсон маягтай нэг инээмсэглэснээ гартаа барих хайрцагатай эмээ бүгдийг нь газарт асган, дээр нь гишгэлж эхлэх нь тэр.

Учир нь тэр аль хэдийн эм нь түүнд үйлчлэхээ больсон гэдгийг санасандаа тэр.

Сүжин: Анхнаасаа ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан Сүжинаа. Чи анхнаасаа л мэдэж байсан... Гэтэл яагаад одоо амьдрал чамд шударга бусаар хандаж, хог дээр хаягдаж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа юм бэ?... Эхлээд тэр, дараа нь тэд, эцэст нь миний амьдрал... Яагаад?... Яагаад миний хажууд хэн ч байх заяагүй байдаг юм бэ? Яагаад жаргалтайгаар инээмсэглэж болдоггүй юм бэ?

No Future || [✔️]Where stories live. Discover now