#1#

1.1K 74 13
                                    

Солонгос улсын Кпоп урлагийн алдарт BTS хамтлагийнхан энэ зуны буюу энэ жилийн сүүлчийн тоглолтоо Лондон хотноо тольлуулчихаад дорм луугаа харьцгааж буй нь энэ билээ. Учир нь тэд маргаашнаас эхлэн урт хугацааны амралтаар амрах гэж байгаа юмсанж.

Тэд хэдэн өдөр дараалан тоглолт гэж гүйлдсээр амрах ч сөхөө байгаагүй тул онгоцноосоо буун, дорм луугаа харих замдаа нойр авахаар  дор бүрнээ нүдээ аньцгаан сууна.

Машины намуун зөөлөн аялгуу, зөөлөн шиврэн орох бороон дуу хоорондоо дэндүү гайхалтай хоршин сонсогдож амар амгаланг мэдрүүлэх нь сэтгэлд таатай санагдана.

Менежер хоолойгоо засан: Маргаашнаас сайхан амарцгаа даа. 3 4 сар уулзалдахгүй юм чинь биеэ сайн бодоцгоогоорой.

Тэхён нүдээ зөөлөн нээн суниасаар: Ашгүй ингэж нэг юм амрах нь ээ. Сайхан байна аа.

Хусог: Харин тийм ээ.

Согжин: Урт хугацааны дараах амралт ч сайхан шүү.

Юнги эвшээсээр: Та нар иний нойрыг сэргээлээ...

Намжүүн: Маргаашнаас өдөржингөө л унтана ш дээ. Жоохон сэргэг байлдаа.

Юнги сандал дээрээ тухтай байдлаа олон: Чадахгүй нь ээ, Яг л нойрсож буй гүнж шиг нойр минь хүрч байна.

Бүгд л Юнгигийн нойрыг бахархсаар инээлдэцгээж байлаа...


Гэнэт машины намуухан аялгуу болон зөөлөн шиврэн орох бороон дууны хоршлыг эвдэн машины дуут дохион чимээ чихэнд хадаж эхлэв.

Бүгд бие бие рүүгээ гайхан харсаар сууж байтал жолооч "Ард нэг машин яваад байна. Ямар ууртай жолооч вэ?" хэмээн хэлмэгц өнөөх машины дуут дохио дахин хангинаж эхлэв.

Улам чангаар, илүү чихэнд чийртэйгээр...

Өнөөх машин хурдаа улам нэмсээр тэдний хажуугаар өнгөрөн явах ба гэнэт үрүүлээ даран тэдний замыг хаан зогсов.

Согжин сандарсандаа жолоочид хандан "Ахаа" хэмээн орилтол жолооч мөн адил сандарсаар өнөөх машинтай адил баруун тал руугаа үрүүлээ хүчтэйхэн дартал замын хашлага мөргөн осолдов.

Саяхан л машины намуухан аялгуу зөөлөн шиврэн орох бороотой хоршин гайхалтай сонсогдож байсан бол одоо машины ослын дохио хаа сайгүй цуурайтаж байлаа.

Менежер ослын дэрээ нүүрнээсээ холдуулан, бэртсэн толгойгоо барин эргэж харсаар орилох шахам: Хөвгүүдээ зүгээр үү?

No Future || [✔️]Where stories live. Discover now