#22#

123 13 0
                                    

2015 он,
Сүмин Чаён хоёр салснаас 4 сарын дараа.

Зуны дунд сар айсуй. Энэ сард зуны улирал дэндүү үзэсгэлэнтэй харагдах нь мэдээж.

Цэлмэг тэнгэрт хааяа хааяахан цагаан үүлс салхилд туугдан нүүдэлж, далайгаар хүрээлэгдсэн бяцхан арал тэр чигтээ ногоон өнгөөр хучигдсан харагдана. Өндөр өндөр моддын нарийн мөчрүүд салхины аясаар найгаж, навчис нь хоорондоо шүргэлцэн ойн намуухан дууг эгшиглүүлнэ.

Ойн дунд байрлах гурван давхар харшийн дээд давхрын цонхоор нэгэн эмэгтэй энэ бүх байгалийн зохицолдолгоог ажиглан зогсоно. Тэрээр нэгэн зүйлийг хэтэрхий их тунгаан бодож буй харагдах ба ямар ч нүүрний хувьралгүй, хий хоосон зүйл харж буй мэт хүйтэн хөндий харцтай байх юмсанж.

Удалгүй эмэгтэйн өрөөнд хаалга тогших чимээ гаран, хаалгаар нэгэн өндөр залуу орж ирэх аж. Залуу гартаа нэгэн дугтуй барьсан байх агаад эмэгтэйн ард ирж зогсон гаран дахь дугтуйгаа сарвайсаар "Олчихлоо" хэмээн итгэлтэйн аргагүй хэлэв.

Эмэгтэй залуун хэлэх үгийг сонсоод нүүрэнд нь багахан мишээл тодрох бөгөөд удалгүй залуу руу эргэж харан гаран дахь дугтуйг нь аваад нээж үзлээ. Дугтуйн дотор хосууд бололтой нэгэн залуу болон эмэгтэй хоёрын хамтдаа явж буй арав гаруй зураг байх аж.

Эмэгтэй зураг бүрийг удаанаар,  нэг нэгээр нь гүйлгэж хараад шууд л тэр дор нь базаж орхив. Удалгүй өрөөнд эмэгтэйн галзуу мэт чанга инээд цуурайтаж эхлэх нь тэр. Улам чангаар, улам тодоор...

Эмэгтэй гэнэт л өнөөх аймшгийн инээдээ зогсоон өнөөх базсан зургуудаа газар хаяад цонхны зүг ширүүн харсаар "Надгүйгээр их л жаргалтай байгаа бололтой. Би тэгтлээ... зовсон атал... Наад хоёроо аваад ир." гэж хэлээд ор луугаа үсрэх аж.

Залуу хорин градус бөхийн "Ойлголоо, Сүжин хатагтай" хэмээн хэлээд эмэгтэйг өрөөнд нь үлдээн гарахад орон дээрээ хэвтээд үлдсэн эмэгтэйн нүднээс том том нулимсууд бөмбөрч эхлэх ба тэрээр орон дээрээ хоёр хөлөө тэврэн, эвхрэн уйлж эхлэх нь тэр.

Өрөөнд Сүжиний мэгшин уйлах дуу болон нусаа татах чимээ цуутайтсаар л байлаа.

...

Өдөр нь яг л диваажин аятай тайван амгалан байдаг ой орой болоход жихүүцэс хүрэм, нэг ч шувуу үл нисэн харагдах нь гайхмаар. Яг л одоо болох гэж буй аймшигт явдлыг мэдэрсэн мэт.

No Future || [✔️]Where stories live. Discover now