♦♦♦•°Хар цагаан°•
♦♦♦
Хаашаа л харна бүх зүйлс нь цагаан өнгөнөөс бүрдсэн энэ өрөө.
Яагаад энэ эмнэлгийн бүх зүйлсийг цагаан өнгөөр хийчихсэн байгааг ойлгох юм алга. Хэн ч энэ өрөөнд удаан байвал хэт тод харагдах цагаан өнгийн хана, ор, дэвсгэр даавуу, дэр, үүдний хаалга гээд бүх зүйлс нь цагаан өнгөөр дагнах нь улам л дотор тавгүйтмээр юм байна.
Хэн цагаан өнгөөр хийх санааг гаргадаг байна аа? Энгийн хүн галзуурмаар, галзуу хүн улам галзуурмаар, бачимдаж үхмээр юм.
Хэн нэгэн надаас 'хүсэх зүйл байна уу?' гэж асуувал хамгийн түрүүнд өрөөний ханыг минь үзмэн яагаан өнгөөр будаад өгөөч гэж гуйхсан. Зөвшөөрдөггүй юмаа гэхэд ядаж өөр өнгийн жижигхэн ч болов жаазтай зураг ханан дээр минь өлгөж өгөхийг хүсэхсэн.
Гэвч өвчтэй л болохоос хоригдол надаас хэн ч ингэж асуухгүй нь ойлгомжтой.
Хэзээ ч бүү айлчлан ирээсэй хэмээн хүсэх үхлийн өдрөө ирэн иртэл нь цагаан өнгөнөөс өөр зүйл үзэлгүй, энэ муу хоосон гунигт өрөөнд байсаар л байна гэж бодохоор үхэх өдрөө аль болох эртхэн ирээсэй гэж аминчлан гуйх шиг.
Хаалганы голд байрлах жижигхэн цонхны доор байх онгойдог нүхийг нааш түлхэн онгойлгоход тэрхүү нүхийг таглаж байсан зүйл нь нааш онгойхдоо тавцан маягийн зүйл болов. Нэгэн эмэгтэй түүгээр нь шагайн "хоолоо аваад ид" хэмээсээр поднустай хоол тавцан дээр тавчихаад яваад өгөв.
YOU ARE READING
No Future || [✔️]
AventuraЖонгүг орилсоор: БИД НАРААР ЯАХ ГЭЭВ??!! Үүнийг сонссон эмэгтэй алхаагаа зогсоон: Би танай хамтлагт дуртай... . . . . . . . . . . Бүх зүйл ингэж л эхэлсэн. Тэднийг "хайрлана" гэх нэрийдлийн дор амьдаар нь тамлан зовоохтой адил хэрцгий, нүд халтирам...