[1]

2.7K 284 30
                                    

Тэр үед би хойноос чинь гүйгээд гарсан юм шүү...

Тэвчээрийн хязгаарт хүрчихээд би нүдээ аниад дотроо гурав тоолсон.

Нэг.

"Жонгүг! Гуйя, худлаа гэж хэлээд гараад ирээч дээ!" 

Би уруулаа хазлан, хоёр гараа хооронд нь чанга атгасан. Уруул хорсож, цус амтагдтал би өөртэйгөө тэмцэж тийм хэмжээнд би чамайг явуулахыг хүсээгүй юм шүү.  Чиний уйлан орилох дуу улам ойртож, гэрийн хаалга нүдэж эхлэсэн. Бидний хэн хэн нь эцсийн цэгтээ тулаад хамгийн хэцүү цаг мөчийг туулж байжээ. 

"Хайртай гэж хэл! Жон Жонгүг надад хайртай гэж хэлээд уучлалт гуй! ӨВДӨЖ БАЙНА. ХАРААЛ ИДСЭН ДОТОР СҮЙРТЭЛ ӨВДӨЖ БАЙНА ЖОН ЖОНГҮГ!"

Тэнэгхэн минь дээ, надаас өөрийг мэдэхгүй тэнэгхэн минь. Чамайг би юу мэдэрдэгийг чинь өөрийн чинээ ойлгодог шүү дээ. Чи минь надад ухаангүй дурлачихаад мэдэхгүй мэдрэмждээ яаж бүдэрч явсныг чинь би чамгүй олон шөнийг даарч хонохдоо илүү ихээр мэдэрч билээ. Гэхдээ би тэр үед хайртай гэдэг үгийг хэлчихсэн бол... Тэгээд би нүдээ дахиад аньсан.

Хоёр.

Би босч зогсоод хаалганы бариулаас барьсан. Чиний хоолой сонсогдохгүй болтол би өөртэйгөө дайтаж байжээ. Миний дотор хоёр хуваагдчихаад өөрийгөө бодох, эсвэл чамайг бодохын зааг дээр би хаашаа алхахаа мэдэхгүй гацчихсан. Чи минь надгүй яана даа, би чинь чамгүй яана даа... Дэндүү тэнэг, дэндүү ганцаардмал, надаас өөрийг мэдэхгүй чи минь надгүй хорвоод хаана гишгилж амьдрах вэ? Дурлахгүй юмсан. Чамаас өөрийн сайхныг биширч, чамаас өөрийн өөдөөс инээхгүй юмсан. Тэгээд би бариулаас барьсан гараа доош нь дарсан юм. Би гарах гэж байв. Тэрнээс өмнө дахиад нүдээ аньсан. 

Гурав.

Би өөрийгөө бодохоор шийдэв. Хамтдаа байхыг хүслээ. Хайртай, хайртай, би чамд л хайртай. Худлаа хэлсэн юм. Би чамаас холдмооргүй байна. Чи л хэрэгтэй. Би өөр хүнд хайртай хэрэг биш. Хамтдаа байцгаая... Хэлэх үг минь тархинаас доош урсаж, аман дээр ирэхэд би хаалгаа томоор нээж..., тэгээд би хоосныг олж харсан. Чи байсангүй. Уйлах дуу чинь ч үл цуурайтан эргэн тойрон намуухан орших тийм хэмжээнд чи хэдийн надаас холдчихсон байх аж. 

Би гурав л тоолсон. 

Хэрвээ би гурав тоолоогүй бол...

Хэрвээ чи гурав тоолоогүй бол...

Хэрвээ чи онгорхой хаалгыг зүгээр л татсан бол, хэрвээ би уруулаа хазлаагүй бол...

𝐓𝐨𝐱𝐢𝐜 𝐈𝐈: 𝐂𝐫𝐚𝐳𝐲 𝐢𝐧 𝐥𝐨𝐯𝐞Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon