[12]

2.1K 277 54
                                    

"Чи намайг энд үлдээгээд гарах л юм бол би... амиа хорлочихно шүү!"

Жонгүг урсах дөхсөн нулимсаа тэвчиж ядан доош харсаар байв. Тэхён хүнд хүнд амьсгалан одоо ч Жонгүгийн мөрнөөс чанга атгасаар аажуухнаар урагшлан мөрийг нь дэрлэн зогслоо.

"Би дахиж ганцаараа үлдмээргүй байна. Би... би дахиж ард чинь хоцормооргүй байна Жонгүг. Намайг нэг л удаа... энэ л удаа намайг харчих л даа? Би тийм ч дор амьтан биш. Би баталж өгч чадна аа."

Эцсийн мөчид хүн хэн ч болсон хайраар л дутдаг, сэтгэлээ өгсөн нэгнийхээ өмнө л өвдөг сөхөрдөг биш гэж үү?

Утас дугарч Жонгүг халаас руугаа гараа хийхээс өмнө Тэхён түрүүлэн аваад Хэжин гэж тэмдэглэсэн дугаарыг хармагцаа инээд алдан Жонгүг рүү харуулж,

"Сонго." гэх нь тэр. Тэр хойш алхан нилээн холдоод инээмсэглэсэн хэвээр байх ч нулимс нь цийлэгнэх аж.

"Бид хоёрын нэгийг нь сонгоод нөгөөг нь хөсөр хая. Чадах уу?"

Жонгүг дотроо тэмцэлдсээр амиа бодож чадахгүй гэдгээ мэдэхдээ санаа алдсаар "Битгий ингэ."

"Үгүй ээ. Одоо надад юу ч хамаа алга. Бүх зүйл буцаад хяналтаас гарчихлаа."

"Ирээд ярилцъя. Намайг хүлээж бай."

Тэхёний царай хувьсхийж "Тэгээд наад чинь сонголтоо хийчихлээ гэсэн үг үү?"

"Би ирээд ярилцъя л гэсэн. Эндээс явалгүй хүлээж бай." Жонгүг хаалгаа нээн гарах гэтэл Тэхён гэнэт чангаар орилох нь тэр. Эргэж харахтай зэрэгцэн Жонгүгийн утас газар савагдан хэдэн хэсэг болох бөгөөд Тэхён үсээ зулгаан доош суулаа. Жонгүг сандарч Тэхёний дэргэд ирэн гараас нь баривал Тэхён түүнийг түлхэж орхив.

"НАДААС ХОЛД!"

"Тэхён."

"ҮРГЭЛЖ! ҮРГЭЛЖ ЯАГААД БИ ЧИНИЙ АРД ОРХИГДДОГ ЮМ БЭ ЖОН ЖОНГҮГ!!!"

Жонгүг айсандаа зүрх нь салгалахыг мэдэрч ойртож ч чадалгүй гөлрөхөөс өөр зүйл түүнд байсангүй.

Тэхён тарчлаантай хашхирсаар цээжээ нүдэн "ЯМАР ИХ-ХАРААЛ ИДСЭН ЯМАР ИХ ӨВДДӨГИЙГ МЭДЭХ ҮҮ? ЯАГААД ЧИ НАДАД ХАЙРТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ЮМ БЭ? ЯАГААД БИ ЮУ Ч ХИЙСЭН ЧАМАЙГ АВЧ ЧАДДАГҮЙ ЮМ?"

Өвдөг дээрээ сөхрөн цээжээ хүчтэй нүдсээр шүлсээ үсчүүлэн орилох Тэхён одоо л хамгийн доод цэгтээ хүрсэн мэт харагдана.

" БИ ҮХЭХ БАЙСАН Ч ТЭР ОХИНЫ ТӨЛӨӨ НАМАЙГ ОРХИЖ, БИ ҮХЭХ БАЙСАН Ч УУЧИЛЖ ЧАДАХГҮЙ УЧРААС НАМАЙГ ХӨСӨР ХАЯЖ- БИ ҮНЭХЭЭР, БИ ҮНЭХЭЭР ЧИНИЙ ХАЙРЫГ ХҮРТЭХ ЭРХГҮЙ ЮМ УУ?"

𝐓𝐨𝐱𝐢𝐜 𝐈𝐈: 𝐂𝐫𝐚𝐳𝐲 𝐢𝐧 𝐥𝐨𝐯𝐞Donde viven las historias. Descúbrelo ahora