[9]

1.8K 251 35
                                    

"Жонгүг? Чи мэдэхгүй байх л даа. Бид анх оюутны зөвлөлд бүртгүүлэх өдөр таарсан. Би чамд анхны харцаар... дурлачихсан тэр өдөр. Зүгээр нэг шохоорхол шиг өнгөрөөгүй цаг өнгөрөх тусам би өнөөдрийг хүртэл тэр мэдрэмж чамаар услагдсаар одоо эцсийн цэгтээ хүрсэн юм шиг байна. Би одоо чамайг хараад хэний ч өмнө юунаас ч айлгүйгээр чамд хэчнээн их сэтгэлтэй гэдгээ баттай хэлж чадахаар том болсон гэж бодож байна. Чиний инээмсэглэл, эелдэг үгс, анхаарал халамж бүр чинь минийх л байгаасай гэж хүсч байна. Жон Жонгүг, надтай үерхээч?"

Цуглах оюутнууд улам ихэссээр Жонгүгт Тэхёний бараа ч харагдахаа больтол бөөгнөрөхөд хүмүүсийн хоолой улам чангарч эхэллээ. Жонгүг буцаад Хэжиний өөдөөс харвал цаг минут өнгөрөх тусам тэр охиний зориг мохсоор яг л Жонгүгийн амнаас унах нэг л түүний амьдралыг шийдэх аятай нулимс цийлэгнүүлэн зогсоно. Жонгүг түүнийг хараад айдас мэдэрлээ. Тэхёний хэлсэн үг дотор цуурайтаж харин харц нь түүнд үхтэлээ дурласан гэнэн охиныг цоо ширтэнэ. Түүнрүү сунгасан хайрцагаа атгах гар нь чангаран чичирж, өвдөг нь хүртэл салгалан нүдээрээ "Намайг битгий алаач." гэж хэдэн мянган удаа гуйж байгаа нь тодорхой байлаа.

Жонгүг чадсангүй.

Тэр зүгээр л энэ олон хүний дэргэд түүнд асар их хайртай гэм зэмгүй цагаахан охины өмнө амиа бодож чадсангүй.

Жонгүг уруулаа дотроос нь хазлан ам нээх гэсэн ч хүч нь хүрсэнгүйдээ хөнгөхөн толгой дохилоо. Тэр мөчид сургуулийн хонгил орилооноор дүүрч Хэжин нүдээ томруулан түүнийг ирж тэврэхтэй зэрэгцэн алга ташилт дүүрлээ. Харин одоо хүмүүс тэднийг үнсэлцэхийг хүсэн орилолдоно. Жонгүгийн хийсэн өчүүхэн хөдөлгөөн Хэжиний зүрхэнд асар их зоригийг төрүүлсэн бололтой тэдний уруул нийлэх үед Жонгүг яг юу болоод байгааг тунгаах ч хүчгүй болчих нь тэр. Яг л өөр хүний биед байгаа мэт эсвэл өөр хүнээр удирдуулаад ч байгаа юм шиг. Харц нь төөрч Тэхёний түрүүхэн байсан зүгт очвол түүний сүүдэр ч үгүй.

Үгүй... биз дээ?

-

Дараагийн цаг гэхэд л сургууль тэр аяараа Хэжиний хийсэн зоригтой үйлдэл болоод зөвлөлийн хамгийн нөлөөтэй хоёр оюутны үерхэлийн талаар ярих сэдэвтэй болчихсон байх аж. Харин Жонгүг аль болох энэ ярианаас хол байхыг хичээсэн юм. Хичээлээ дуустал тэр Хэжинийг болоод Тэхёнийг ч хараагүй бөгөөд өнөөдрийн бүх лекц түүний чихний хажуугаар өнгөрөн бүх л өдөржин тэр согтуу хүн шиг л явав. Яг одоо түүний сэтгэлд дааж давшгүй хүнд ачаа нэмэгдэж байгаа мэт санагдана. Тэр өчүүхэн төдий ч хэмжээнд Хэжин гэх охинд сэтгэлтэй биш. Гэсэн ч тэр амиа бодож чадаагүйдээ одоо сургууль даяар бараг л домог болох хайрыг түүхийн гол дүр болчихлоо.

𝐓𝐨𝐱𝐢𝐜 𝐈𝐈: 𝐂𝐫𝐚𝐳𝐲 𝐢𝐧 𝐥𝐨𝐯𝐞Where stories live. Discover now