[2]

1.9K 251 28
                                    

Чиний тухай бүхнээс мартсан зүйл надад ширхэг ч үгүй байлаа. Холдон оршсон энэ олон жилийн дараа ч би чамайг хэнээс ч илүү мэднэ гэдэгтээ нүүр бардам байж чадах байх. Чамайг надаас илүү мэдэх хэн ч байхгүй.

Бидний харилцаа яаж эхэлснийг,

Чамайг над руу яаж ширтдэг байсныг,

Маш хурданаар надад асар хүчтэй дурлаж байсныг чинь
Догдлол бүрийг чинь,

Дуудах төдийд л хамгийн хурднаараа над дээр ирдэг байсныг,

Бас гунигийг чинь,

Намайг хүлээх бүртээ итгэл чинь замхарч бас тэр дороо эргээд сэргэдэг байсныг,

Бидний үерхэлд хамгийн ихээр ач холбогдол өгдөг нь чи байсныг,

Надаас болж өөрийгөө алдаж, дотроосоо эвдэрснийг чинь,

Юу юунаас илүү би л чиний цорын ганц утга учир, амьдрал чинь байсныг надаас илүү хэн ч мэдэхгүй, төсөөлөх гээд ч чадахгүй. Чи минь миний хувьд энгэрт наалдаад тайван инээмсэглэдэг тэр л хөвгүүн хэвээрээ юм шүү, хэзээд.

-

"Тэхён чинь Хаёний найз залуу шдээ."

"Ээ бурхан минь, тэр өл*гчинтэй юу?"

"Хөөе наад амаа!-"

Зөвлөлийн өрөөнд хоорондоо ярилцах хоёр охин Жонгүгийн дэргэд хэтэрхий бүдүүлэг байсандаа санаа зовсон янзтай хараад хоолой заслаа. Тэднээс холгүйхэн суугаад лекцээ тэмдэглэж байсан Жонгүг хамгийн сүүлд харсан зүйл рүүгээ гөлрөн бичиж байсан гар нь тэндээ хөдөлгөөнгүй зогсжээ. Гагцхүү тэр сонссон зүйлдээ итгэж ядна.

Сургуулийн хамгийн шалиг гэдгээрээ алдартай доод курсын охин шилжиж ирээд удаагүй Тэхёнтой хэдийдээ танилцаад үерхчихсэн байж таарах вэ? Магадгүй үерхээд удаж байгаа байх. Тэгээд л Тэхён найз охиныхоо сурдаг сургуульд шилжиж ирсэн байх л даа.

Тэгэхээр би чиний өнгөрсөнд үлдсэн гэдэг үнэн бололтой.

Тэхёнтой таарсан хичээлийн эхний өдрөөс хойш Жонгүг өдөр бүр зөвлөлийн өрөөнд ирсэн. Зүгээр л харахын тулд... Түүний цэнхэр үсийг, харцыг нь, зүгээр л нэг хором ч атугай харахын тулд өдөр бүр энэ өрөөнд ирж энэ сандал дээрээ суусаар л байсан. Гэхдээ бүхэл бүтэн 7 хоног өнгөрсөн ч тэр энэ сургуулийн хаанаас ч тэр гуниг мэдрүүлэм цэнхэр үсийг олж хараагүй юм.

𝐓𝐨𝐱𝐢𝐜 𝐈𝐈: 𝐂𝐫𝐚𝐳𝐲 𝐢𝐧 𝐥𝐨𝐯𝐞Where stories live. Discover now