"Орооч, хөгшөөн?"
Жонгүг гацаж орхив. Хаён ойртон ирж Тэхёний мөрөөр гараа оруулан тэврээд наалдсаар,
"Урилгагүй ирсэн зочин минь ор л доо." гэсээр инээмсэглэнэ.
Харц нь хөлдөж, бие махбодиороо царцалт мэдэрсэн Жонгүг амаа ч нээж чадалгүй доош харав. Хоолойд тээглэх өвдөлт нулимс цийлэгнүүлж цээж рүү нь асар хүчтэй дэвсчих шиг болж эцсийн хүчээ шавхан байж Жонгүг зүгээр л эргэн харж алхлаа. Алхаад л байв. Ард нь хаалга чангаар хаагдах хүртэл тэр нулимсаа чандлан тэвчиж харин дараа нь зүрх нь хагарав. Тас хийх чимээ өөрт сонсогдож Жонгүг хөл алдах шахан чухамхүү дотроо унахгүйг л тушааж байсан юм.
Хэзээ юм мэдэхгүй ч Жонгүг ямартай ч гэртээ эсэн мэнд ирчихсэн байлаа. Эсэн мэнд.
-
"Чи өчигдөр утсаа ч авсангүй."
"Уучлаарай. Бага зэрэг ядарсан юм."
Үнэндээ тэр шөнөжин цээж зумлан хорсох өвдөлтөө намдаахын тулд чимээгүйхэн мэгшиж байв. Утсаа гартаа атгаж байнга Тэхёний дугаарыг хийн залгахын даваан дээр зориг дутсаар үүр цайлгасан юм. Харин нар мандахад түүний хамаг мэдрэмж үхчихсэн байлаа. Гэнэт л бүгд хоосорчихсон. Бүх зүйл намжиж, нойр аваагүйдээ ядарсан ч харанхуй шөнөөс хамаагүй дээр байв. Инээсэн юм биш ч уйлах нулимс байхгүй. Ямартай ч Жонгүг хувцасаа солиод хүрээд ирчихсэн л байна.
"Өнөөдөр намайг гэртээ уриач?"
"Яагаад?"
Хэжин түүний асуултанд гайхсан бололтой гацах шиг болсноо,
"Хоёулаа үерхсэнээсээ хойш нэг ч удаа хосууд шиг гадуур болзсонгүй шүү дээ. Зүгээр л чамайг завгүй байдаг юм болов уу гэж бодоод гэрт чинь хамт байх гэсэн юм. Би... чамтай хамт баймаар байна шдээ."
Жонгүг түүний сүүлийн үгэнд гэмших мэдрэмж төрөхийг мэдэрч худлаа инээмсэглэн түүн рүү хараад толгойд нь гараараа хүрч "Намайг уучлаарай. Сайн хүн байж чадахгүй байгаад..."
"Үгүй дээ, надад чи байгаа нь дэндүү хангалттай байна. Чиний боломжинд тааруулж би өөрөө хичээж чадна аа."
"Тараад хамт явцгаая."
Хэжин хөөрхөн инээмсэглэн баяртай байгаа нь хэтэрхий илхэнээр "Гоё доо." гэв.
"Би бас явъя л даа!" Хаанаас ч юм Сокжин үсрэн гарч ирээд тэдний өмнө суухад Хэжин,
