-Өнөөдөр орой гэрт чинь очно.
Бүтэн сайний өглөөг Тэхёний зурвасаар эхлүүлэхдээ Жонгүг санаа алдсан ч дараа нь өөрийн эрхгүй инээмсэглэсэн юм. Зүрхээ тог гүйх мэт жирвэлзэхийг мэдэрч амьсгаа нь давхцана. Хэтэрхий гунигтай ч ядаж л биеэрээ холбоотой байгаа нь түүнд багахан ч тайтгарал өгнө.
Нэг л өдөр тэр дасна. Надгүй байж чадахгүй болтлоо миний орон зайд тэмүүлнэ. Тэр үед магадгүй би түүнийг... дэргэдээ үлдээж дийлэх байх.
-
"Ахаа, та Чүэ багш дээр энэ хичээлийг судалдсан гэсэн үү? Хэжин эгчээс сонссон юм."
Үдийн цайны үеэр Жонгүгтэй суун хооллож байсан Сокжин гэнэт л асуухад Жонгүг толгой дохилоо.
"Бурханы аврал гэж. Тэгвэл та дараа долоо хоногоос өмнө надад бие даалтан дээр туслаач? Үнэхээр барахгүй бололтой."
"Тэгье ээ. Манайд хүрээд ир. Эндээс холгүй байдаг юм."
"Тийм үү? Тэгвэл тухтай хичээллэх нь ээ. Өнөөдөр очиж болох юм уу?"
"Болно оо."
Сокжин амандаа "Yes." хэмээн дуу алдаад тэд үргэлжлүүлэн чимээгүй хооллож эхлэв.
Хичээл тараад Сокжин дахин наг цагийн лекцтэй байсан учир Жонгүг хүлээхээс өөр аргагүй болж цүнхээ нэг талдаа үүрсээр хөшсөн мөрөө хөдөлгөн зөвлөлийн өрөө лүү алхаж байлаа. Уг нь Тэхёнийг ирэхгүй өдрүүдэд тэр дураараа амрахыг хүсдэг ч Сокжинд туслуулах асуудлууд одоог хүртэл гарч ирсээр байгаа учраас Жонгүг зүгээр л үл тоогоод хаячихаж чадахгүй байгаа юм.
Өнөөдөр Хэжинтэй таараагүйгээ гэнэт гайхсаар өрөөний хаалгыг татахдаа Жонгүг харсан зүйлдаа цочирдон гацаж орхилоо.
Хурлын ширээн дээр суун энгэрээ задгайлсан Хаёний өмнө зогсоод хүзүүг нь идэх шахам шимэх цэнхэр үстийг тэр хамгийн түрүүнд олж харсан юм. Хаён Жонгүгийг олж хараад сандран Тэхёнийг түлхэх бус харин ч ёжтой инээмсэглэл тодруулан хоёр хөлөө савчуулах аж. Харин Тэхён түүнийг анзаараагүй.
Зүрхээ бутран унах бүрт түүж аваад эвлүүлэх үнэндээ олон дахин хийвэл дэндүү хэцүү ажил. Зүгээр л хаяад гүймээр байсан ч гомдол тээсэн харц минь чамаас саож чадахгүй зуурахдаа одоог хүртэл утгагүй тайлбар хүссээр байх нь тэр. Утгагүй биз дээ, тэр чиний эмэгтэй гэдгийг нүдтэй бүхэн харж, амтай болгон ярьж байхад... би түүний дэргэд хэн ч биш байх. Хэн ч биш.
