[3]

1.8K 262 35
                                    

Дэндүү балчиртаа учирсан хайр ч гэлээ би тэр бүхнийг хувь тавилан байсан гэж итгэх дуртай. Хүслийг хорьж дийлдэггүй үедээ бид таарсан, ойртсоор л байсан, улам бүр ойртсоор эцэст нь холдсон. Гэхдээ хувь тавилан гэж юу гээч? Хэдэн удаа хагацсан ч учраас ёстой хүмүүсийг учруулсаар л байдаг зүйл. Хэчнээн хол байсан ч нэгэн рүүгээ тэмүүлсээр байх хүч.

Би чамд ойртмоор байна.

Би чамд ойртмоор байна.

-

Амралтын өдөр хэдий ч сургууль оюутнуудаар дүүрэн байх энэ өдөр анги бүрээ төлөөлсөн сагсан бөмбөгийн багийнхан бусдын нүдийг хужирлана. Зөвлөлийн өрөөнд цугласан оюутнууд дуу шуугиан болж зохион байгуулж байгаа үйл ажиллагаа нь саадгүй байгаад бүгдээрээ сэтгэл хангалуун байгаа нь илт.

"Өнөөдөр бүгдээрээ Тэхёнийгоо сайн дэмжинэ шүү~!" хэмээн нэг оюутан сагсны хослол өмсөж, үсээ хойш шуусан Тэхёний мөрөн дээр цохиход тэр зүгээр л инээмсэглэнэ.

Жонгүг өрөөний нэг захад тэмдэглэл хөтөлж байгаа боловч нүднийхээ булангаар, чихээрээ Тэхёний үйл хөдлөл, үг бүрийг ажиглан сууна. Тэр ингэхгүй байж чадсангүй. Хүссэн ч, үл хүссэн ч мэдрэхүй бүр нь Тэхёнийг дагаж, мэдрэмж бүр нь Тэхёнтой холбоотой байж тэр зүгээр л удирдуулж байлаа.

Тоглолтын завсарлага дуусч буцаад спорт танхим руу орохоор болоход бүгд цувран гарсаар хамгийн сүүлд хоцорсон Жонгүг одоо ч ширээний ард утсаа оролдон суух Тэхёний дэргэд зориглон ирээд хоолой заслаа.

"Тэхён?"

Тэхён хариу хэлсэнгүй зүгээр л түүнрүү хараад уруулд нь багахан инээмсэглэл тодрон, хөмсөгөө өргөв. Бусад руу хардаг шигээ л...

"Мм?"

"Наад... тохой чинь-..."

Тэхён гайхан гараа харвал тоглож байхдаа газар унаад тэр үедээ шалбалсан бололтой цус урсаад хатчихсан байлаа. Хэн ч анзаараагүй, бүр Тэхён өөрөө ч анзаараагүй зүйлийг Жонгүг анхнаас нь л харчихсан бөгөөд хэлэхийг хүссэн ч боломж олдоогүй билээ.

"Шалбалчихаж."

"Харин чамайг анзаарах байх гэж бодсон ч хэлэхгүй бол болохгүй юм шиг-"

Жонгүг үүргэвчнийхээ урд хэсгээс шархны наалт гаргаж ирээд сунгатал Тэхён гараа сунган авсангүй. Хэсэг хугацаа өнгөрч Жонгүг санаа алдан урд нь тавиад холдохдоо,

𝐓𝐨𝐱𝐢𝐜 𝐈𝐈: 𝐂𝐫𝐚𝐳𝐲 𝐢𝐧 𝐥𝐨𝐯𝐞Where stories live. Discover now