[6]

1.9K 249 18
                                        

Taehyung's P.O.V

Тэр шөнө би түүнийг шаналант өвдөлт бүхэнтэйгээ зүрхээ хутгалан байж орхиж явсан.

Миний хайр,

Миний өвдөлт бас эм,

Миний ялалт бас ялагдлын хязгаар,

Миний амь... бас үхэл.

Зүрх зогсох шиг л мэдрэмж. Түүний бас миний
хувь тавилангийн төгсгөл ирэхэд...

Миний амьдралын юу ч тэр мөчөөс илүү хэцүү байж үзээгүй. Гэр бүлийн эсвэл сургуулийн дарамт, миний өөрийгөө дотроос нь иддэг түргэн уур тэгээд түүнээс үүддэг үр дүн, түүнийг өөр хүнийх болоход ч би тэгж их өвдөж үзээгүй юм билээ. Шөнийн 11 цаг болж байв. Би Солонгос улсыг эргэн эргэн харж түүнийг харуулдсаар орхин явахад. Түүнээс хойш би өдөр бүр тэр цагт хамгийн ихээр өвддөг.

11 цаг.

Зүрхээ түүнд сугалж өгсөн хоосон цогцос.

Чи яагаад эргэж хараагүй юм бэ?
Ядаж ганцхан удаа... ганцхан удаа.

Харанхуй өрөөнд хэн нэгний тарчлантайгаар бархиран уйлах дуу хадна. Энэ дуу хэдэн цаг үргэлжлэсэн гэдгийг мэдэхэд ч хэцүүн дээр Тэхён анх энэ байшинд орж ирсэн цагтаа л барьсан хоёр цүнхтэйгээ доош сөхрөн унаснаасаа хойш энд суугаа билээ. Жон Жонгүг гэх нэрийг асар олон удаа дуудаж цээжээ балбан орилох түүний хоолой одоо хэдийнээ сөөн өвдөж, цус амтагдана.

Хагацал хэцүү.
Хагацал ямар хэцүү билээ дээ?

Амь амьдрал, өдөр бүр минь байсан дэргэдэх орон зай, бүхэл бүтэн ертөнц, хүний бүх л мэдрэмжүүдийн зорилго болсон тэр л нэгэн орхин явах, нүүрээ буруулах хэчнээн хэцүү гээч? Нэрийг нь дуудаад л байвал эргээд ирэх юм шиг тэр өрөвдмөөр өчүүхэн итгэл хэзээ ч унтрахгүй бас хүнийг тартагт нь тултал тамлана.

Хагацал хэцүү.

Дахиад түүнийг харахгүй, дахиад нэрээр нь дуудахдаа цээжиндээ түм буман мэдрэмжийг хольж хутган мэдрэхгүй, ахиад тэр дэргэд үгүй. Гэтэл зүрх зөвхөн түүнийг л хүсэх ч гачлан, гаслан. Ямар хэцүү гээч? Цаг, хором мөч бүхэнд дэргэд байж жаргал хийгээд зовлон бүхнийг хуваалцаж байсан нэгэн хэзээ ч байгаагүй мэт алга болох. Хүн эцсийн мөчид хүнээрээ л хоосордог.

Хагацал хэцүү.

Түүнгүй амьдралд цаг хугацаа ч өнгөрч өгөхгүй. Хоолойгоор хоол давахгүй, ямар ч зүйл юуг ч нимгэлж өгөхгүй. Уйлаад хэдийн ядарсан ч нулимс тогтохгүй. Унтаж чадахгүй, бодлоосоо зугтаж хүчрэхгүй учраас унтаж чадахгүй. Хагацал бол цор ганц сэтгэлийн өвдөлт биш, бие махбодийн дааж давшгүй тамлал байдаг юм.

𝐓𝐨𝐱𝐢𝐜 𝐈𝐈: 𝐂𝐫𝐚𝐳𝐲 𝐢𝐧 𝐥𝐨𝐯𝐞Where stories live. Discover now