[5]

1.9K 254 37
                                    

-3 давхарын ариун цэврийн өрөөнд.

Чи ирнэ,

"Түрүүлээд гарлаа шүү."

"За..."

чи явна,

Өмдөө татан хувцасаа янзлаад ганцаараа ариун цэврийн өрөөнөөс гарах Жонгүг хэдийн таслачихсан хичээлдээ дундаас нь ч хамаагүй сууя гэж бодсонгүй цүнхээ үүрсээр сургуулиас гарлаа.

би үлдэнэ.

Тэд харилцаагаа өөрчлөөд магадгүй долоо л хонож байсан ч Жонгүг хэдийн бие хийгээд сэтгэлээрээ асар их ядарч байлаа. Тэхён түүнийг өдөр бүр дуудаж, шөнө бүр гэрт нь ирж хонодог болов. Тэгэх бүртээ нэг ч үг хэлэхгүй, түүнд ширүүн хандчихаад л хог шиг хаяад явчихна. Жонгүг өвдсөн ч, гуниг төрсөн ч ганцаараа үлдээд энэ үнэхээр зөв шийдвэр мөн эсэхэд дэндүү олон удаа эргэлзсэн.

Гэхдээ юу гээч? Тэр миний дэргэд л байна шүү дээ. Шөнө бүр... миний л дэргэд. Өөр хаана ч биш. Сайхан хэрэг биз дээ?

Толинд харагдах өөрийн тусгалдаа бодлоороо ийн хэлчихээд гунигтайхан инээмсэглэх тэр. Түүний царай цонхийж, нүднийх нь доогуур гүн хар толбо үүсчихсэн. Удалгүй гомдлын нулимс урсахад тэр өөрийн сул дорой байдлаа харахгүй гэсэндээ хурдхан арчаад улам том инээмсэглэлээ. Эргэлзэхийг хүсээгүйдээ тэр.

Нэг л мэдэхэд Жонгүг дэлгүүрээс хүнс цуглуулж орой бүр хоол хийдэг болчихсон. Тэхён хэзээ ч идэж байгаагүй л дээ. Гэхдээ азаар нэг өдөр өлсчихсөн орж ирэхэд нь Жонгүгийн чадан ядан хийсэн хоол амттай харагдаж мэднэ гэж найддаг тийм л нэгэн болчихов. Тэгээд өглөө болоход хөрсөн хоолоо халаагаад тэр ганцаараа л иднэ.

Өнөөдөр ч гэсэн бичлэг дээр гарч байгаа шиг амттай харагдах хоол хийхээр хичээн зогсох ба үе үехэн эвшээх нь үнэндээ хичнээн ядарсныг нь илтгэнэ. Тэгээд яг л хуваарь шиг хоолоо гаргаж дуусахад хонх дугарав. Жонгүг үсээ гараараа самнан аятайхан харагдахыг хичээсээр яаран очиж хаалгаа тайллаа. Түүний хүлээж байсан, бодлыг нь дүүргэж байсан цэнхэр үст хаалганы цаана зогсоно.

"Бэлтгэл нь хүнд байсан уу?"

"Энгийн."

"Хоолоо идсэн үү? Би дөнгөж сая-..."

"Идэхгүй ээ."

𝐓𝐨𝐱𝐢𝐜 𝐈𝐈: 𝐂𝐫𝐚𝐳𝐲 𝐢𝐧 𝐥𝐨𝐯𝐞Where stories live. Discover now