[Epilogue]

3.4K 330 70
                                    

"Итгэчихнэ гэж бодсон уу?"

Тэхён Жонгүгийг хүчтэй түлхэн хажуугаар нь зөрөх гэтэл Жонгүг түүний араас татан тэврээд авав.

"Би тэр өдөр чиний хойноос гарсан. Би чамайг үлдээч гэж хүссэндээ, амиа бодоод тэсээгүйдээ чиний хойноос гарсан."

Тэхён инээд алдан "Худлаа хэл. Чи миний хойноос гарсан бол, үнэхээр хүссэн бол араас минь ирэх байсан юм. Алхалт бүртээ чамайг дуудаж, чирж ядан хөлөө зөөж явсан намайг гүйцээд ирчих л байсан."

Жонгүг тэврэлтээ улам чангалан "ЧИ ЯАГААД ОДОО БОЛТОЛ ОЙЛГОДОГГҮЙ ЮМ БЭ? ЖИМИН МИНИЙ ГАР ДЭЭР ҮХЭХЭД БИ ТҮҮНД БИШ ЧАМД ХАЙРТАЙДАА ЗУГТ ГЭЖ ХЭЛСЭН, НАДААС ӨРШӨӨЛ ХҮСЧ ТҮҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХААР БАЙСАН ЧАМАЙГ ТЭР АЙМШИГТАЙ ГАЗАРТ НАСААР ЧИНЬ СУУЛГАХГҮЙ ГЭХДЭЭ БИ ЧАМД ХАТУУРХАН БАЙЖ ЯВУУЛСАН ШҮҮ ДНЭЭ. ПАК ЖИМИНИЙ ӨМНӨ НҮГЭЛ ҮЙЛДЭН БАЙЖ БИ ЧАМАЙГ ЭРХ ЧӨЛӨӨ РҮҮ ЧИНЬ ТАВЬЖ ЯВУУЛСАН. БҮХ БУРУУГ ӨӨРИЙНХӨӨ ДОТОР ХАДГАЛЖ, 4 ЖИЛИЙН ТУРШ ТҮҮНДЭЭ ИДЭГДЭЖ, ХЭТЭРХИЙ ИХ ГЭМШСЭНДЭЭ НАДАД УРАМ ХУГАРАН ШИРТЭХ ЖИМИНИЙГ ЗҮҮДЭНДЭЭ ХҮРТЭЛ ХАРЖ, БИ ЧАМД ХАЙРГҮЙДЭЭ ЭНЭ ОЛОН ЖИЛ ТЭВЧСЭН ГЭЖ ҮҮ? БИ ХЭЗЭЭ Ч ХЭЛЖ БАЙГААГҮЙ Ч ЧИНИЙ ТӨЛӨӨ БҮГДИЙГ ХИЙСЭН ГЭЖ БАЙНА!"

Хонгил цуурайтан энэ олон жилийн турш Тэхён анх удаа Жонгүг бачууран орилохыг сонсов. Жонгүг бүгдийг нь дотроо хадгалж, бүх мэдрэмжээ нууж амьдарсан ч алдахаас өөрийг хүртээгүй. Одоо харин түүний тэсгэл алдрав бололтой.

Жонгүг тэврэлтээ суллан Тэхёнийг эргүүлэн харуулж нүдрүү гуйсан харцаар ширтсээр "Би залхаж байна Тэхён, би бусдыг бодож өөрийгөө хойш нь тавьсаар цөхөрч байна. Миний амьдралд чамаас илүү үнэтэй хүн одоо байхгүй шүү дээ. Чи дахиад явчихвал надад хэн ч үлдэхгүй. Би үхсэн ч хорогдох хүн үлдэхгүй. Намайг битгий орхиоч? Намайг битгий хаяач дээ, битгий алга болооч? Хайгаад очиход минь чи хаана ч үгүй бол би тэр үед тэсэхгүй ээ. Миний амьдралын цорын ганц шунал бол зөвхөн чи.. зөвхөн чи."

Чиний төлөө л гэвэл далайн шуургыг ч үл тоон ус руу орох, чи л уйлвал ухаан санаагаа алдаж бүхнийг хийхэд бэлэн болох энэ тархи бас зүрх, би энэ насандаа чамаас өөр хэнд ч удирдуулахгүй. Намайг чи л биш бол хэн ч өвдөг сөхрүүлэхгүй. Зөвхөн чи гэх нэгэн миний өнгө бас хөг эгшиг.

Тэхён түүний нүд рүү ширтсээр одоо түүнд хүч үлдээгүй нь хэтэрхий илэрхийгээр нулимсаа дуслуулан мөрийг нь дэрлэв. Нэгнээ түлхэхгүй ойртох энэ л мөчийг тэд хэдэн мянган бээрийг нулимсаараа хэмжиж туулсан. Дурсамжаараа амьдарч, зүүдээрээ нэгнээ дуудаж, хэн ч амлаагүй итгэлээрээ зүрхээ цохилуулж дээсэн дөрөө шиг амьдралаа тэвчиж чадсан нь энэ. Үгийг нь бус тэврэлтийг нь л хором мөч бүхэнд бурханаас хүртэл гуйж, харанхуйгаас зүсийг нь эрж өнгөрүүлсэн өдөр бас шөнө үнэндээ тамлал байсан. Амьдрал биш тамлал.

𝐓𝐨𝐱𝐢𝐜 𝐈𝐈: 𝐂𝐫𝐚𝐳𝐲 𝐢𝐧 𝐥𝐨𝐯𝐞Where stories live. Discover now