[10]

1.9K 242 74
                                    

Taehyung's P.O.V

2 AM.

Тэхён цамцныхаа малгайг өмсөн гэрээсээ найган гарлаа. Түүний толгой эргэж архинд халамцан хүнгүй замаар ганцаараа алхана. Хэтэрхий хурдан ч биш, бас хэтэрхий удаан ч биш. Зорилгогүй мэт боловч түүнд зорьсон хүн хэдийн бий.

Нүд нь улайж, их нулимс асгаруулсандаа анивчих бүрт арган өвдөнө. Үнэндээ энд тэндгүй өвдөж байлаа. Хамгийн ихээр түүний цээж, цээжин дотор нь гаслантайгаар лугших зүрх нь хатгуулан өвдөнө.

Гомдол.
Юу гээч? Гомдол бол хутгалуулсан шарх шиг. Сорив үлдчихдэг болохоор яг л адилхан. Эхлээд хөнгөн тусна, улам гүнзгийрсээр байвал үхтэлээ өвддөг. Уучлаарай гэдэг үгээр хутгаа хөнгөхөөн сугалаад авчихдаг үнэндээ дараа нь илүү их өвдөнө. Бодлоос арилдаггүй болохоор хором бүрт чинэрнэ. Эдгэрнэ л дээ, гэхдээ зүрхэнд сорив тогтчихдог юм.

Танил орцны өмнө хөл нь зогсож Тэхён орж чадах эсэхтээ эргэлзлээ. Жонгүг түүн рүү уучлалт гуйгаад зурвас ч илгээгээгүй. Ядаж л... ядаж л нэг удаа залгасан бол Тэхён өнөөдөр харсан бүхнээ мартаад гүйгээд ирэх байсан юм. Гэхдээ одоо ялгаа байхгүй. Тэр хэдийн араас нь ирчихлээ. Дахиад л...

Тэр энд биш Жонгүг түүний араас очсон бол хэчнээн сайхан бэ? Царайг нь хараад хөмсөгөө зангидаж хаалгаа хаагаад, дахиад тогшиход нь оруулна. Тэгээд өөр юу ч хэлэхгүй байлаа ч амнаас нь,

"Би түүнд сэтгэлтэй биш ээ." гээд сонсчих л юм бол бүгдийг нь мартаад юу ч болоогүй мэт тэврүүлээд л. Жонгүг түүнийг шархлуулсандаа харамсдаг бол хэчнээн жаргалтай байх бол?

Тэхён бодолдоо өөрийгөө шоолон толгой сэгсэрлээ. Тэр зүгээр л эргэж хараад алхсан юм. Учир нь Жонгүг гэртээ ганцаараа бий гэдэгт итгэж чадсангүй. Шинэхэн найз охинтойгоо халуухан шөнийг өнгөрөөж байхад нь тасласнаа мэдэх тэнхэл түүнд үлдээгүй болохоор тэр.

Орь ганцаараа мэдрэмж одоо түүнийг эргээд асар хурдтайгаар идэж Тэхён даарч байлаа. Дахиад л... дахиад л хойно хоцорч, хөсөр хаягдлаа. Дахиад л Жонгүг түүнд нуруугаа харуулж өөр нэгнийг сонгочихлоо шүү дээ. Яагаад ч юм үргэлж дэндүү амархан итгэсээр ирсэн. Түүнийг гэх хайр байгаа гэдэгт үргэлж л өөрийгөө итгүүлчихдэг. Гэхдээ хоосон найдвар хамгийг аюултай бас хортой.

-

"Тэхён өнөөдрийн хуралд ирээгүй юм уу?"

Бүгд ийш тийш харсаар хэн нэгэн "Сонин юм даа. Сая бид хоёр ариун цэврийн өрөөнд таарсан."

𝐓𝐨𝐱𝐢𝐜 𝐈𝐈: 𝐂𝐫𝐚𝐳𝐲 𝐢𝐧 𝐥𝐨𝐯𝐞Donde viven las historias. Descúbrelo ahora