[7]

1.8K 237 19
                                    

Тайвшрал.

Тайвшрал байсан юм болов уу?

Түүний өмнө зогсоод нүд рүү нь ширтэхдээ "Энэ зүүд биш." гэдгийг гэнэт л ухаарсны дараа сая сая мэдрэмжээс хамгийн урьтаж тэр өчүүхэн тайвшрал зүрхэнд нь мэдрэгдэв. Галзууртлах санасан сэтгэл дэвтсэн нь тэр байсан юм болов уу? Ганцхан удаа харах хүсэл нь биелэхдээ ханасан нь тэр байсан юм болов уу?

"Би чамайг үхэн үхтэлээ миний хайртай хүнийг хороосны чинь төлөө үзэн ядах болно!"

Хоолой хатаж, нулимсандаа хахтал тэр энэ үгийг санадаг. Санах болгон хичнээн харгис мэдрэгдэж, тартагтаа тулсан өчүүхэн зүрхийг нь сэмлэсээр байдаг гээч? Сийчсээр байдаг.

"Ахиж миний нүдэнд хэзээ ч битгий үзэгдээрэй!"

Нээрээ тийм шүү дээ! Жон Жонгүг нүдээрээ түүнийг цоо ширтэж байгаад амьд бүхнийг нь цөхөрч үхтэл орилсон.   Эрх чөлөөтэй алхмаар л байгаа бол эцсийн амьсгалаа тасартал нүднийх нь үзүүрт ч өртөлгүй сүнсний амьдралаар амьдар гэж түүний хайртай хүн тушаасан шүү дээ. Хэрвээ тэгвэл... ядаж л Тэхён эцсийн удаа "тэр надад хайртай учраас." гэх өрөвдөлтэй бодлоо ургуулсаар байж чадна. Түүний оршин байгаа нь хүртэл Жонгүгийн түүнд бэлэглэсэн хайр юм шиг, уушиг дүүрэн амьсгалж байгаа нь Жон Жонгүг сэтгэлээ зумлан байж түүнд олж өгсөн эрх чөлөө мэт өдөр бүрийн нар "тэр чамд хайртай" гэж мандана.

Тиймээс Тэхён яг ингээд зогсож байхад нь Жонгүг түүнийг зөрж өнгөрөөд ахиж битгий тэдний зам огтлолцоосой гэж хүснэ. Үнэндээ дахиад нэгхэн секунд ч атугай хармаар байж тэр.

Чиний минь тунгалаг нүд, цагаан арьс, өндөр хамар, миний хамгийн хайртай уруул бүгд хэвэндээ байх чинь. Би чиний төрхийг нэг хором ч мартдаггүй байлаа. Чиний тэвэр, чиний үнэр, чиний дулаан, чиний хоолой... миний нэр шигээ мэддэг тэр хэвэндээ байгаа болов уу? Бүгд миний хамгийн хайртай нь юмсан. Ахиад нэг л удаа сэтгэлээ ханатал, зүрхээ эдгэтэл эцсийн удаа бүгдийг нь мэдрээд тоос болон замхрахсан.

Хөл алдаа сөхөртөлөө чичрэх Тэхён түүнийгээ мэдэгдэхгүйг чинээндээ тултал хичээсээр шүдээ тас зуусан эрүү нь чилж байлаа.

"Ким Тэхён?"

Түүний уруул салж, асар олон жил ган гачиг шиг ангаж байсан тэр хоолойгоор энэ нэр урсаж агаарт замхрах нь хүртэл дэндүү хайран санагдаж Тэхён яг одоо асгартал уйлахыг хүснэ. Түүний бодол хэдэнтээ солигдож түүний өмнө дахиад өвдөг сөгдөж "Намайг буцааж аваач. Хүссэн бүхнийг чинь биелүүлж өгье." гэж хэлээд хөлнөөс нь зуурчихмаар болох нь тэр. Нэрийг нь дурсах төдийд л...

𝐓𝐨𝐱𝐢𝐜 𝐈𝐈: 𝐂𝐫𝐚𝐳𝐲 𝐢𝐧 𝐥𝐨𝐯𝐞Onde histórias criam vida. Descubra agora