[Special Chapter]🎄

1.5K 172 18
                                        

10 сарын 13.

Жонгүг үүрээр сэрж, дэргэдээ хэвтэх нэгнийг чимээгүйхэн ажиглахдаа толгойгоо гараараа тулжээ. Үсийг нь гараараа хойшлуулж, тайван унтахдаа үе үехэн хөмсөгөө зангидах түүний ямар зүүд зүүдлэж байгааг ч мэдэхийг хүстлээ бодол санаа нь Тэхёноор дүүрчихэж. Одоо тайван байгаа, юунаас ч илүү зүрх сэтгэл нь амьдралдаа мэдэрч үзээгүй хамгийн тайван хийгээд дулаахан байгаа.

Тэхёний сэтгэл санааны асуудлаас болоод тэр амархан уурлаж, амархан гомдчихдог нь ихэнхдээ маргалдах шалтаг болдог ч Жонгүг хэзээ ч үүнээс нь залхаж, бууж өгч байсангүй. Учир нь энэ хүн бол түүний л Тэхён. Уур нь ч, гомдол нь ч, хааяахан хэлдэг хэтийдсэн ширүүн үгс нь ч Жонгүгийнх. Түүний хүн, түүний бүх зүйл. Тэгээд л өдийг хүртэл Ким Тэхён гэх нэгний сайхан бүхнийг дутуу бүхэнтэй нь гараа дэлгэн аваад хайрлаагүй нэг ч хором үлдээлгүйгээр халуун тэврэлтээ дулаацуулж яваа. Хайрлана гэж үүнийг л хэлэх байх. Тэр ингэж л боддог.

Үнэндээ түүнийг ширтээд суухаас хэзээ ч уйддаггүй. Шөнөжин Ким Тэхёний тухай бодолд автаж, үүр цайтал тайван нойрсохыг нь ширтэн суусан үе өчнөөн байдаг ч тэр энэ удаад хүртэл нар дээр хөөртөл дэргэд нь хэвтсэнээ анзаарсангүй. Удалгүй Тэхён сэрвэлзэн хөдөлсөөр нүдээ нээхдээ хамгийн түрүүнд харсан нэгэн нь Жонгүг байлаа.

Тэр шанаагаа тулсан чигтээ инээмсэглээд,

"Сайхан амарсан уу?"

Тэхён суниангаа толгой дохиж түүний зүг эргээд бүсэлхийгээр нь ороон тэвэрч энгэрт нь наалдахдаа нойрмог хоолойгоор,

"Дахиад л намайг ширтээд хэвтэж байна уу?"

"Үгүй ээ. Сэрээд удаагүй байна."

"Хацарт чинь тулж хэвтсэн гарны чинь хэв гараад бүр улайчихаж. Өвдөхгүй байна уу?"

Жонгүг хөмсөг зангидан алгаа харсаар өөрөө ч доошоо хэвтэн тэд одоо нэгнийхээ өөдөөс ширтэн хэвтэх бөгөөд Тэхён түүний духан дээр зөөлөн үнсээд,

"Цайгаа уучихаад эрт явцгаая." гэвэл Жонгүгийн инээмсэглэл замхрахдаа Тэхёны өөдөөс хэсэг чимээгүй ширтээд,

"Чи үнэхээр явахдаа итгэлтэй байна уу? Эргэлзэж байгаа бол хоёулаа дараа нь очиж болно."

Тэхён түүнийг тайвшруулахыг хичээх мэт зөөлөн инээмсэглээд,

"Миний дотроос өнөөдөр л биш бол хэзээ ч биш гээд шивнээд байна. Чи хамт байвал би юу ч хийхдээ айхгүй."

𝐓𝐨𝐱𝐢𝐜 𝐈𝐈: 𝐂𝐫𝐚𝐳𝐲 𝐢𝐧 𝐥𝐨𝐯𝐞Donde viven las historias. Descúbrelo ahora