[4]

1.8K 262 50
                                    

Өглөө болж Жонгүг зүүрмэглэн хальт сэрэхдээ цааш хараад хувцсаа өмсөж байх Тэхёний нурууг олж харав. Даруйхан нүдээ нээгээд ухаанаа олж аван өчигдөр шөнө юу болсныг санахтай зэрэгцэн биеийнх нь доош хэсгээр хөндүүрлэн өвдлөө. Гэхдээ түүнд өвдөлтөөс нь илүү Тэхёнд юу хэлэхээ олох л чухал байв.

"Тэх-"

"Мартацгаая. Би ч, чи ч согтсон байж. Уучлаарай."

Хэдхэн үгээрээ зүрхийг нь шил шиг хагалчхаад хаалга саван гарах хүртэл Жонгүг газар ширтэн суусан юм. Үнэн гэвэл Жонгүг согтуу биш байсан. Тэхёноос ялгаатай нь тэдний дунд болсон зүйлийг Жонгүг л хүссэн бололтой. Тэр л энэ бүгдийн дараа ямар нэг зүйл өөрчлөгдөнө гэдэгт итгэсэн бололтой.

Тэхён түүнийг ширтээд нулимс унагаж байсан учраас тэр ч гэсэн өвдсөн, шархалсан, түүнийг санасандаа галзуурч байж гэж хэтэрхий гүн итгэчихэж.

Хүрэхийг хүссэндээ, ойртохыг хүссэндээ, мэдрэхийг хүсч тэр бүх мэдрэмжийг өчигдөр мэт сайн санаж, санасандаа галзуурах гэж байсан учраас ахин учрахдаа баярласан нь ганцхан миний зүрх л бололтой. Солиотой юм, чи надад нэг шөнийн зугаа шигээ л хандаж эргэж ч харахгүй гарч байхад би чиний шимсэн мөрийг толинд ширтээд догдолж зогсдог. Чи юу ч мэдрэхгүй орхиод явж байхад би чиний үлдээсэн өвдөлтийг мэдрэх бүртээ чиний тухай бодолд мансуурч суудаг. Солиотой юм.

-

Жонгүг энэ өдөр үдээс хойш хичээлтэй учраас яаралгүй сургууль дээр ирлээ. Өнөөдрийн хуваарьт ганцхан лекцэндээ суучхаад зөвлөлийн өрөөнд ирэхэд Хэжин л сууж байв. Жонгүг мэндлээд,

"Дотор чинь хэр байна даа?"

"Үхэл л ийм байдаг байх."

Жонгүг инээмсэглэн толгйо сэгсрээд "Юу хийж байгаа юм?"

"Бие даалт. Чи туслахгүй биз? Өөр хүний үзэл бодол хэрэгтэй байна."

"Тэгье дээ. Би одоо угаасаа хичээлгүй." хэмээн Хэжиний дэргэд суугаад хийж байсан зүйлийг харж эхэллээ. Түүнд хүртэл илт мэдэгдэхээр хажуунаас нь ширтэх харцыг үл тоохыг хичээн хичээлд нь төвлөрч байхад Хэжин үсэнд нь зөөлөн хүрээд,

"Үс чинь яаж ийм зөөлхөн байдаг байна?"

"Мэдэхгүй ээ. Ийм л байсан."

Гэнэт хаалга нээгдэн зөвлөлийн бусад гишүүд орж ирсээр тэднийг олж харсан нэг нь "Хөөх, та хоёр чинь эзгүй өрөөнд нэгнийхээ үсийг илээд сууж байдаг болоо юу?"

𝐓𝐨𝐱𝐢𝐜 𝐈𝐈: 𝐂𝐫𝐚𝐳𝐲 𝐢𝐧 𝐥𝐨𝐯𝐞حيث تعيش القصص. اكتشف الآن