-11

364 40 0
                                    




-аео

Kang Taehyun POV:

Би түүнтэй уулзаж чадаагүйдээ урамгүйхэн гэрээс нь нууцаар гараад, гэртээ харьмааргүй санагдсанд хаа нэг тийш алхсаар гэрээсээ нэлээн холдчихсон. Одоо бол замд таарсан 24 цагийн дэлгүүрийн гадаа ганц лааз ундаа бариад сууж байна.

Тэгэхээр тэр хаана байгаа юм бол?

Найзуудындаа байлаа ч нэгээс илүү хонодоггүй. Гэтэл түрүүн явуулсан зурвас, Хэжин эгчийн харьцаж байгаагаас харвал хамаагүй удаан хугацаагаар явсан бололтой.

Түүн рүү ахин зурвас бичиж, залгасан ч хэрэг алга. Тэр үнэхээр надтай харьцахыг хүсэхгүй байгаа бололтой. Энэ тохиолдолд түүнийг хүлээхээс өөр сонголт алга даа.

***

Ji Hyeojin POV:

Кай манайд өдрийг өнгөрөөн, өчигдрийнх шиг уур амьсгалыг үнэхээр хөгжилтэй байлгав. Түүнтэй цуг байх надад үнэхээр их таалагдаж байна. Тэр үнэхээр зөөлхөн, хөгжилтэй, бас сэтгэлээрээ юм.

Намайг угаалгын өрөө орчхоод ирэхэд тэр буйдан дээр суун, утсаараа оролдож байсан ба аль өмнөх шөнө л орхисон утсыг минь сунгаад, "Prince гэдэг хүнээс олон дуудлага ирсэн шүү. Ярьсан нь дээр байх." гэхэд би утсаа авлаа.

Тэхён өчигдөр шөнөөс хойш 71 удаа залгасан байх ажээ. Тэр үнэхээр тууштай юм аа.

"Чамд үерхдэг хүн байгаа хэрэг үү?" гэж Кай эмээнгүй асуухад нь би утасыхаа дэлгэц рүү хөмсгөө зангидан ширтэхээ болиод, "Үгүй дээ, энэ манай найз байгаа юм. Бид бага зэрэг муудчихсан байгаа л даа."

Тэр толгой дохиод, инээмсэглэхэд нь утас нь дуугарсан ба төд удалгүй явах хэрэгтэй болсноо хэлж, нэлээд яарангуй манайхаас гарлаа.

Өвөө, эмээ хоёр дээрээ ирсэн гэсэн. Тэдэнд нь асуудал гарсан байж магадгүй юм. Гайгүй байгаа?

Угаалгын өрөө орох хэрэгтэй байна.

***

Өглөөнөөс хойш хэлэн дээрээ юу ч тавиагүй тул миний ходоод түрүүнээс хойш эсэргүүцэл зарлан дуугарч байх шиг байна.

Уг нь өмнө нь нэг хоногтоо бол юм идэхгүй явж чаддаг л байсан юм даа.

Залхуурайяа дээш босч, малгайтай цамцаа өмсөөд, дэлгүүрийн зүг явлаа.

Би энэ хавиар явахдаа тийм итгэлтэй биш л байна шүү. Манай хамаатнууд энэ хавьд амьдардаг. Тэдэнтэй таарчихвал заавал гэрт нь зочилж, урт яриаг нь сонсох хэрэгтэй болно.

PREGNANCY /MGL/Where stories live. Discover now