- 18

455 54 1
                                    

-аео

"Өчигдрөөс хойш бид хоёр албан ёсоор үерхэж байгаа." гэхэд Тэхён нэг зүйл рүү гөлөрсөн чигтээ намайг ер сонсохгүй сууна.

"Намайг сонсож байна уу?" гээд мөр лүү нь цохиход л над руу харлаа.

"Юу гэсэн бэ?"

"Чи юуг ингэтлээ бодоод байгаа юм? Хачин л байна даа."

"Зүгээр л хэцүүхэн өвөл байна." гээд гараа дээш нь өргөж сунайв. Харцных нь сүр сүлд хаашаа ч юм явж одоод нэг л дүнсгэр төрх үлдэж, зовхиных нь доогуур хүртэл хар хөх туяа татчихсан байна.

"Дүнгээ гаргачихсан, хичээлдээ ч санаа зовох хэрэггүй байхад яагаад ингээд байгаа юм бэ?" гэхэд тэр миний өөдөөс харснаа зөөлхөн толгой сэгсэрлээ.

Надад хүртэл хэлэхгүй яг юунд ингэтлээ санаа зовоод байгаа юм бол?

Утсанд зурвас ирэхэд би яаран суудлаасаа босч "Өнөөдөр Кай намайг ирж авах болохоор ингээд явлаа шүү. Чи харин эртхэн гэртээ харьж унтсан дээр байх." гээд түүний хажуугаар зөрөв.

Тэхёныг ийм байхад нь би байсан ч өөрчилж чадахгүйгээ сайн мэдэж байна. Түүнд зүгээр л бодож дуусах цаг хэрэгтэй.

Сургуулийн хонгилоор баяртай нь аргагүй түргэлэн гарч үүдэнд хүлээж зогссон түүнтэй мэндэллээ.

"Танай сургууль их том юм аа." гэж хэлэнгээ миний гараас хөтлөх нь хүүхэд шиг хөөрхөн санагдана. Түүний гар их дулаахан, бас хуруунууд нь их урт болохоор хөтлөхөд хичнээн таатай гээч.

"Тийм шүү, би энэ сургуульд орох гэж хичнээн хичээсэн гэж санана. Төгсөх үеэр би бүтэн нойртой нэг шөнө ч хоноогүй."

Тэр эргэн тойрноо харж байснаа нэг л өөртөө итгэлгүй хоолойгоор "Танай найз Тэхён байна аа?" гэхэд нь би шуудхан "Яасан гэж?" гэж асуулаа.

"Би энэ сургуульд сурдаг танилаасаа чиний талаар асуухад та хоёрыг үерхдэг гэж хэлсэн. Бас чиний өмнөх найз залуугийн талаар ч бас хэлсэн."

Над руу харахгүй газар луу ширтсэн чигтээ намуухан хоолойгоор хэлэх нь нэг бодлын өрөвдөлтэй бас нөгөө талаараа инээдтэй санагдана. Би уг нь түүнийг ингэж асуухгүй байх анхны хүн гэж бодож байсан юм.

"Юу гээч, Тэхён бид хоёр ердөөсөө ч тийм харилцаатай хүмүүс биш. Би өмнөх найз залуугаасаа салах гээд салж чаддаггүй, бид хоёр нэгнийгээ их өвтгөдөг харилцаатай байсан. Тэгээд Тэхён намайг түүнээс салахад тусалсан юм.

PREGNANCY /MGL/Donde viven las historias. Descúbrelo ahora