-аео"Ингэхэд гэрийнхэндээ юу гэх вэ?"
Хоолоо тайван сайхан идэж дууссаны дараа гэнэтхэн толгойд орж ирсэн нь энэ байв.
"Яг үнэнийг хэлэхэд ээж маань аль жилийн өмнөөс л хүүхэд нэхээд байсан л даа. Тэгэхээр зүгээр л байх."
Тэр тайван гэгч нь ингэж хэлчхээд аягаа угааж байхад нь "Тэгээд танай аав, ээж хоёр ч зөвшөөрчихдөг юм байж. Манай аав, ээж хоёр, тэгээд ардаас нь эгч, ах хоёр. Ер нь манайхан чинь ямар олуулаа юм бэ?"
"Аав, ээж хоёртой чинь удаан уулзаагүй болохоор ч айж байна шүү. Ядаж хоёулаа 30 хүрчихсэн байсан бол шууд очоод хэлчихгүй юу."
Өөрийнхөө хэлсэн үгэнд инээхээд үргэлжлүүлэн, "Хэжин эгч хэдэн өдөр үглэх ч чамд сайн юм чинь гайгүй байх. Харин ах чинь л... нэлээн асуудалтай даа. Гэхдээ ирэх хугацаа нь болоогүй биз ээ?"
Би томорч хараахан эхлээгүй байгаа хэвлийгээ илсээр "Мэдэхгүй ээ, халагдахаа хүрвэл маргааш ч халагдаад ирэх байх." гэж баруун гараараа ширээн дээрх утаснаасаа ахынхаа зургийг харав.
"Үнэндээ ахыгаа ч санаж байна шүү. Ийм үед зохимжгүй ч уулзмаар л байна."
"Би ч алуулах байх даа? Намайг хэдэн өдөр хөөх бол? Буудчихгүй байгаа?" гээд гараа сэгсрэн, бээлийгээ тавилаа. Тэгээд миний хажууд суун утас руу минь өнгийснөө "Тэгэхээр юу ч болсон шийдвэрээсээ ухрахгүй биз дээ?"
"Мэдээж, ухрахгүй. Үнэндээ хоолойд минь хутга тулгасан ч буцах бодол алга." гээд утсаа тавихад тэр миний гараас зөөлөн барилаа.
***
- Жи Хёжин, төрсөн ахыгаа онгоцны буудлаас тосч ав гэсэн зурвас ирэхэд нь би орноосоо олго харайн бослоо. Миний нүдийг нулимс аажуухан бүрхэж эхлэв. Би цамцныхаа ханцуйгаар нулимсаа шудраад хувцсаа яаравчлан өмслөө.
Өчигдөрхөн ирчхээд өөрийнхөө орон дээр тухтай гэгч нь унтахыг хүсч байсан ч өглөөний 6 цагт дуудсан ахынхаа зурвасанд яах ийхийн зуургүй босч байгаа нь энэ.
Сайн хүнийг дурсахаар аа гэж.
Хэдэн цагаас, аль онгоцноос буухыг нь ч мэдэхгүй мөртлөө хамгийн түрүүнд санаанд орсон онгоцны буудал дээр хамгийн түргэнээрээ очиж энд тэндхийн хаалга руу харсаар зогсоно.
"Жи Хёжины төрсөн ах Жи Хёнү тодорхойгүй хугацааны цэргийн албанаас амжилттай амралтаа авлаа." гэх дуу сонсогдоход нь би эргэж хараад хамаг хурдаараа гүйж очин тэврүүллээ. Миний нүднээс нулимс асгаран түүний хувцсанд шингэж байв. Тэр нэг гартаа барьсан том хар цүнхээ доош нь буулгаад намайг хоёр гараараа чангахан шиг тэврэнэ.