-аео
Өнөөдөр шинэ жилийн өдөр.
Бага байхдаа шинэ жилийн өдрийг аз жаргалтай гэрийнхэнтэйгээ өнгөрүүлдэг байлаа. Гэтэл өнөөдөр тэдний хэн нь ч байхгүй анхны шинэ жил.
"Хоолоо идээрэй."
Тэхён миний урд хоол аягалан тавиад ийн хэлэхдээ намайг гунигтай байгааг анзаарсан мэт харагдах ч тэр талаар юу ч хэлсэнгүй.
"Өнөөдөр хоёулаа гадуур гарах уу? Чамайг авч очмоор байгаа газар байна."
"Хаашаа явах юм?"
"Очоод хараарай."
Өглөөний хоолны дараа бид хувцсаа өмсөн гадуур гарахад Тэхён яг л өчигдрийнх шиг надад ороолт ороож өгөөд гараас минь хөтлөв.
Гадуур хүмүүсийн нүүрэнд мишээл тодорч цаанаа л нэг аз жаргалтай харагдах аж. Тэд бүгд л хаа нэг тийш яаран цуг яваа нэгэнтэйгээ дуртай гэгч нь яриа өрнүүлнэ.
Харин Тэхён надтай юу ч ярьсангүй, хаа нэг тийш яаралгүй тайван гэгч нь дагуулан алхах ба түүнийг удтал ажигласны эцэст догдолж хөөрснийг нь анзаарлаа. Ийм байгаа төрхийг нь бид хүүхэдтэй болсноос хойш л анзаарч хардаг болоод байгаа. Одоо ч бас хүүхэдтэйгээ холбоотой зүйл рүү яарч байгаа юм болов уу.
Бид их дэлгүүрийн хаалгаар орж шинэ жилийн гэрлэн чимэглэлүүдийн завсраар явсаар нэгэн дэлгүүр лүү ороход хүүхдийн хувцас, эд хэрэглэл энд тэндгүй өрсөн байх аж.
Хүнд биш хүүхэлдэйд зориулсан гэмээр жижигхэн хувцас, гутлыг би алмайран зогсоход тэр миний өөдөөс инээмсэглэн ширтэнэ.
"Үүнийг хар даа. Хөөрхөн байгаа биз? Би саяхан өнгөрч яваад харсан юм." гээд хажуугийн лангуунаас жижигхэн улаан гутал надад харуулав.
Гарын алганаас минь ч жижигхэн гутал.
"Таалагдахгүй байна уу?"
Орж ирснээсээ хойш юу ч хэлэхгүй зогссонд ийн асуугаад над руу эгцлэн харлаа. Санаа зовчихжээ.
"Үгүй ээ, ёстой хөөрхөн байна."
Би чинь яагаад л юм болгонд уйлах гээд байна аа? Нулимс цийлэгнэн ирэхэд тэр толгойг минь илэнгээ "Бүх зүйл сайхан болно оо." гээд духан дээр минь үнсэв. Түүнийг яагаад үнссэнийг ойлголгүй түүн рүү харахад зөвхөн өөдөөс минь инээмсэглээд гараас минь хөтлөн "Тэнд нярайн хувцас байгаа. Хоёулаа эртнээс бэлдэж эхлэх хэрэгтэй байх."