- 21

319 55 2
                                    

-aeo 

"Би хэтэрхий их хувиа хичээчихжээ. 

Энэ бүх зүйл чамд ийм дарамттай байсан гэдгийг мэдсэнгүй." 

 Айлын бага охин, эрх танхилхан өссөн амнаас минь барагтаа унадаггүй уучлал эрсэн үгс. 

"Ширүүн аашилсанд уучлаарай." 

Жаахан сөөнгөдүү хоолойгоор ийн хэлэхэд нь би толгойг нь зөөлөн илж байв. 

"Үргэлж бүх зүйлийг дотроо хадгалаад байна гэж байхгүй шүү дээ. 

Аашилж уурлаад орхиж явсан ч, эцэст нь тайвнаар ярилцвал үргэлж ингээд толгойг чинь илж өгье. Миний хажууд аашилсан ч, уйлсан ч, хэчнээн сул дорой байсан ч зүгээр дээ." 

Тэр гүнзгий амьсгаа аваад хоёр гараараа намайг ороон тэвэрлээ. Их л дулаахан, аадрын дараах солонго шиг мэдрэгдэнэ. 

Хэр удаан сууснаа мэдэхгүй ч мөр чилж эхлэхэд тэр тэврэлтээ салгав. Юу хийхээ мэдэхгүй байгаа бололтой хэсэгхэн зуур өөр тийш харж сууснаа босч гэрэл асаалаа. 

"Одоо би хүүхдээ хармаар байна." гэж хэлэх нь яг л хүүхэд байх үеийнх нь муудсаны дараа эвлэрчхээд яахаа мэдэхгүй байгаа төрхийг санагдуулна. 

Би инээмсэглэнгээ ноосон цамцаа дээш нь сөхөж багагүй томорсон хэвлийгээ түүнд бахархалтай нь аргагүй харууллаа. 

Харц нь аль хэдийн зөөлөрсөн тэрээр хоёр алгаа хооронд нь үрчин ирж яг л анхных шигээ хүрч ядах аж. Хэзээний л хүрэхээс тэгж их нандигнан, арга эвээ олдоггүй сэн. 

Аль хэдийн 4 сар орчим өнгөрчээ.

"Аавыгаа санасан уу?" гэснээ буйдангаа доош сууж анх удаагаа гэдсэнд минь нүүрээ наалаа. Тэгснээ миний огт анзаараагүй хүйснээс дооших тодорсон судлыг хуруугаараа дагуулан хүрэв. 

"Гэдсэндээ байгаа хүүхэд чамайг сонсоод хариулах юм шиг байна уу?" гэхэд тэр инээснээ "Хүүхэд 16 долоо хоног хүрээд гадаах ертөнцийг сонсож эхэлдэг юм. 

Манай хүүхэд одоо 15-16 дахь долоо хоног дээрээ явж байгаа болохоор сонсож эхэлж байгаа. Тэгэхээр хоёулаа түүнд хөгжим сонсгож, бас ярилцаж байх хэрэгтэй." гэснээ үргэлжлүүлэн "Аавыг нь Кан Тэхён гэдэг. Одоо 20 настай. 179см өндөртэй. Бас их царайлаг. Тийм болохоор чамайг ч бас намайг дуурайсан царайлаг байх болов уу гэж бодож байна. Мууртай жаахан төстэй, өө нээрээ чи муур ямар байдгийг ч мэдэхгүй шүү дээ. Ямартай ч төрөхөөр чинь би чамд бүгдийг нь харуулна аа. 

PREGNANCY /MGL/Where stories live. Discover now