-08

413 46 0
                                    




-аео

Тэр миний гарыг тавихгүй явсаар эмнэлгээс нэлээн зайдуухан газар ирлээ.

"Яаж байгаа юм?"

"Чи эрүүл ухаантай байна уу? Яаж ингэж хандаж чадаж байна аа? Огтхон ч сэтгэл чинь өвдөхгүй байна уу?"

"Эрүүл ухаантай болоод л ийм газар ирж байна. Харин чи л надад яаж ингэж хандаж чадаж байна аа? Би хичнээн их хүсч байж их сургуульд орсныг, хичнээн том мөрөөдөлтэйг чи хамгийн сайн мэдэх байтал намайг ийм эрт гэрийн авгай болоосой гэж хүсч байгаа юм уу?

Би бол чадахгүй ээ. Хүүхдээ хараад ямар ч боловсролгүй, ямар ч ирээдүйгүй, юу ч хийхгүй байж чадахгүй. Өдөр болгон хүүхдийн хувцас хунар, хоол ундтай зууралдаж, өөрийгөө хаяж үнэхээр чадахгүй.

Чи ч гэсэн ялгаагүй, яаж ч чадахгүй биз дээ? Надад боломж олгоно, бүх зүйлийг өөрөө зохицуулна гэсэн ч хүүхдээ төрснөөс нь эхлээд халамжилж, ажиллаж, хангалуун байлгаж чадахгүй биз дээ? Одоо өөрийгөө хар даа. Чи хараахан төлөвшөө ч үгүй байж сайн аав байж чадах юм шиг байна уу?

Кан Тэхён, чи л өөрөө ухаан орж үз. Энэ чинь чи бид хоёрын тоглодог байсан айл гэрийн тоглоом биш."

Эргэн тойронд хүмүүсийн шивнэлдэх яриа, харц нь аймшигтай байгаа ч, тэгээд юу гэж?

Би хэт их ярьснаасаа болж амьсгаагаа хүндхэн авч зогсох зуур нүд харанхуйлан, ямар нэг үг хэлэх гэж оролдох Тэхёны дүрс бүдгэрсээр "Гэхдээ--" харанхуйллаа.

***

Нүдээ аажуухан нээхэд Тэхён миний өөдөөс санаа зовсон харцаар харж байв. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч би өрөөндөө ирчихсэн, орондоо хэвтэж байна.

"Би хариуцлагаа үүрэх болохоор битгий тийм зүйл хийхийг оролдоорой. Би чамайг бас хүүхдээ ч сайхан амьдруулах болно. Ямар ч аргаар хамаагүй хүүхдээ сайн өсгөхийн төлөө хичээнэ." гэхэд би дээш өндийхөөр оролдлоо.

Бүх бие минь хүндэрчээ.

Тэр ахин нэг удаа хэлснээ давтан хэлэхэд хоолой нь чичирч, надад мэдэгдүүлэхгүй гэсэндээ толгойгоо доош нь болгов.

"Чи надад миний шийдвэрийг хүндлэнэ гэж хэлсэн." гэхэд тэр толгойгоо өргөн нулимстай нүдээр өрөвдөлтэй харцаар над руу харна.

"Битгий миний асуудалд оролц."

"Гэхдээ миний ч гэсэн хүүхэд биз дээ?"

PREGNANCY /MGL/Where stories live. Discover now