-26

289 62 6
                                    

-aeo

Хамт хонож эхэлснээс хойш анх удаа тэр над руу нуруугаа харуулж унтсан. Нэг ч үг нэмж унагаагүй, ердөө л тэр нэг зүрх шимширсэн харцаараа ширтсээр байсан нь одоо хүртэл нүдэнд тод харагдана.

Өглөө сэрэхэд харин аль эрт ажилдаа явсан байсан.

Ширээн дээр өчигдөр орой авчраад өглөө угааж, бэлдэж тавьсан жимснүүд, энгийн хэрнээ шим тэжээлтэй болгоныг багтаасан өглөөний хоол харагдана.

Хэчнээн хэцүү байсан ч ахиад л өглөөний хоол бэлдэж үлдээжээ.

Энэ их сэтгэлийнх нь хариуг өгч чадахгүйдээ, эргүүлж хайрлаж болохгүй сэтгэлдээ гэмшин байсан ч яаж ч чадсангүй.

Өчигдөр орой хийсэн бүх хоолыг маань идсэн бололтой, хаягдал ч харагдсангүй. Уг нь ганцаараа идэхэд ихдэхээр л баймаар.

Өө хүүхдийнхээ талаар ч хэлэхээ мартаж. Гэхдээ ийм байдалтай байж түүнээс эмнэлэг явахыг асуух зүгээр гэж үү?

***

"Ингэхэд чи ямар ажил хийж байгаа юм?" гэхэд тэр хоолоо удаанаар ам руугаа хийж зажлах дүр үзүүлэн над руу ч харсангүй. Ийм байдалтай дөрөв хонолоо.

"Кан Тэхён, хүний үг сонсож байна уу?"

Орой ирэх бүрд нь хийсэн хоолыг чимээгүйхэн идээд унтчихна. Өглөө болгон хоол хийгээд үлдээнэ. Надтай юу ч ярихгүй, ногоо, амттан, жимс гээд төрөл бүрийн л юм оройдоо авчрах ч юу ч хэлэхгүй ширээн дээр л тавьчихна.

Хүүхдийнхээ талаар нэг өдөр л ярихгүй, гэдсийг минь илэхгүй хонохгүй байдаг байсан. Гэтэл тэр талаар ч ярьсангүй.

Одоо бол жинхэнээсээ түүнд санаа зовж байна. Дотроо хэчнээн их шаналж байгаа бол доо.

Юу ч болоогүй юм шиг өмнөх шигээ байж болохгүй гэж үү? Өөр юу ч биш, зөвхөн хүүхдийнхээ талаар бодоод л.

"Ингээд байвал явлаа шүү." гээд ширээн дээрээс утсаа шүүрэн босч гарах хаалга зүглэхэд л тэр "Өглөөдөө кофе шопд, харин орой ресторанд ажиллаж байгаа." гэчхээд "Цуг байхад үнэхээр тийм хэцүү байгаа бол би явчихъя." гэж нэмж хэлснээ ширээнээс босч миний дэргэд ирээд юу ч болоогүй мэт хувцсаа өмсөж эхлэв.

Гарахынх нь алдад би түүний гараас татлаа. Үнэхээр гараад явна гэж бодоогүй ч бүрэн хувцаслаад ямар ч эргэлзээгүй алхахад нь л үнэмшлээ.

"Тэхён аа?"

Өрөвдөлтэй, зөөлхөн хоолойгоор.

"Үнэхээр... Зүгээр л хүүхдийнхээ талаар бодоод, өөр юу ч бодохгүйгээр өмнөх шигээ байж болохгүй юу? Энгийнээр өдөр болгон болсноо яриад, хааяахан хэцүү үедээ нэгнийгээ тулаад, зүгээр л өмнөх шигээ байж болохгүй гэж үү?" гэхэд ахиад л нүд бүрэлзэн, нулимс цийлэгнэн ирлээ.

PREGNANCY /MGL/Wo Geschichten leben. Entdecke jetzt