-12

352 40 0
                                    




-аео

Би бүтэн жилийнхээ өдрийн тэмдэглэлийг уншиж дуусаад босоход аль хэдийн хоёр цаг өнгөрчээ.

Оройн хоолны цаг болсон байна. Нэгэнт л тэднийд очно гээд хэлчихснээс хойш очихгүй бол насан туршдаа муу нэртэй болно байлгүй.

Хувцсаа солихоор цамцаа тайлахад миний гэдэс огт өөрчлөгдсөн юмгүй харагдаж байлаа.

Энэ дотор надаас өөр амьд хүн байгаа гэхээр хачин юм аа. Би хэвлий хэсгээ гараараа зөөлөн илж, хажуу тийшээ эргэн энд тэндээс нь харсан ч анзаарагдах юм байсангүй.

Харин энэ хөх яахаараа ийм том болчихдог байна аа? Бараг хоёр размер томорчихсон юм биш үү?

Хэдэн цагийн өмнө тайлж шидсэн хөхний даруулгаа олж зүүлээ. Энэ байдлаараа томорвол би чинь бараг гурван том гэдэстэй болох байх аа.

Бухимдмаар юм.

Саарал малгайтай цамц, жийнсэн өмд өмсөөд, хэрэгтэй зүйлсээ аван гэрээсээ гарлаа. Тэднийх рүү гучин минут л алхах байх.

Утсаа нээн аваагүй дуудлага ирсэн эсэхийг харахад юу ч байхгүй байлаа. Дуудлага ч, зурвас ч байхгүй ээ?

Кан Тэхён бүтэн хоёр гурван өдөр зовоочхоод гэнэт байхгүй болчхож байгаа юм уу?

Эсвэл түүнд ямар нэг зүйл болчихсон юм болов уу?

Би түрүүлж? За боль доо, залгахаа больсон бол сайн л биз.

Нэг л хачин санагдаж, Тэхёны талаарх бодлууд эргэлдэж эхэлсэн тул би чихэвчээ зүүн хурдан хурдан алхлаа.

Хэдэн минутын дараа авга ахынхаа гэрийн урд ирэхэд би гүнзгий амьсгаа аваад хаалганых нь хонхыг дарав.

Төд удалгүй бэр эгч маань хаалгаа тайлаад, инээмсэглэл дүүрэн намайг дотогш орууллаа.

Авга ах, бэр эгч, Хваёоны гурван эгч, Хваёон ч байна. Бүгд ам бүлээрээ үед нь таардаг би ч азгүй юм даа.

Бид тийм ч дотно биш л дээ. Гэхдээ хамаатнууд нэгнийхээрээ үргэлж орж гарч байх хэрэгтэй гэсэн хачин ёсных нь дагуу ирж байгаа юм.

Хваёон намайг ирнэ гэдгийг хэлсэн бололтой нэлээд их хоол бэлдсэн байх бөгөөд аав, ээж хоёрын талаар хэсэг яриад, хоолны ширээнд суулгав.

Одоо ч нэлээн их хоолоор шахуулах байх даа.

Тэдний хоолноос хэд халбагадаад сууж байтал миний дотор муухайраад эхэллээ. Хурдхан шиг дээш босоод хэдэн жилийн өмнө орж байсан угаалгын өрөө рүү нь гүйв. Яагаад тайван ч хоол идэж чадахгүй байгаа юм бэ?

PREGNANCY /MGL/Donde viven las historias. Descúbrelo ahora