-29

265 47 6
                                    

-аео

Намайг гэрийнхэнтэйгээ цагийг өнгөрөө гээд Тэхён гэртээ орж хонохоор боллоо. 

Ээж надтай ярилцахыг хүссэн ч хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байгаа бололтой дэмий л миний хажууд хэвтээд үсийг минь оролдоно. 

"Эмнэлэгт тогтмол үзүүлж байгаа юу?" 

"Тийм ээ, эмчийн хяналтад байгаа." 

"Хүйсийг нь мэдсэн үү?" 

"Охин хүүхэд гэсэн." 

"Ийм хурдан эмээ болчих гэж даанч бодсонгүй. Би уг нь залуухнаараа байгаа юмсан.

Одоо эмээгийн охион гэж дуудаж сурахгүй бол." гэхэд нь би инээмсэглэлээ. Нээрээ л ээж маань үрчлээ суугаагүй, залуухан төрхтэй юмсан. Гэтэл ах, эгч хоёроос урьтаад би эмээ болгочих гэж. 

"Бид нар та хоёрыг хэдий нийлүүлэх гэж оролддог байсан ч гэлээ гэнэтхэн л ийм зүйл болчихно чинээ бодсонгүй. Тэр сайн хүүхэд ч гэлээ хэр сайн найз залуу, хэр сайн хань болохыг нь хэлж мэдэхгүй л юм." 

"Хэрвээ тэр байгаагүй бол би өдийд энэ зэрэгтээ явахгүй байлаа." 

"Тийм ээ, хэрвээ тэр байгаагүй бол чи жирэмсэн ч болохгүй л байлаа. Тийм биш гэж үү?" 

"Ээж!" 

Би дургүйхэн хэлээд гарыг нь холдуулахад тэр "Юу? Юу гэж? Би одоо хүртэл бага балчир охиныг маань жирэмсэн болгосон хүнд тийм ч дуртай биш хэвээрээ л байгаа шүү." гэхэд нь би санаа алдлаа.  

"Би жирэмсэн болсон нь зөвхөн түүний буруу биш шүү дээ. Хэнийх нь буруу вэ гэдэг дээрээ тулвал магадгүй миний л буруу байх... Харин ч энэ бүх зүйлийн дараа миний дэргэд байгаад нь би талархах ёстой." 

"Тэр чамд сайн анхаарал тавьж байгаа юу?" 

"Тийм ээ, сайн гэхэд хэтэрхий сайн анхаарал тавьж байгаа. 

Өглөө өглөөний хоол хийж өгнө, орой ирээд хүүхэдтэйгээ ярилцана, хүнс цуглуулах бол заавал цуг явна. Хоолны, байрны мөнгөнөөсөө илүүчилж надад амттай юм авч өгнө, бас хүссэн юмаа аваарай гээд мөнгө өгдөг байсан. 

Өглөөнөөс орой хүртэл тасралтгүй ажилладаг ч гэлээ хэзээ ч муухай ааш гаргадаггүй, хэзээ ч надад ядарсан төрхөө харуулдаггүй. 

Намайг уйлах болгонд, сэтгэлээр унах болгонд аргаддаг бас ахиад итгэл найдвар төрүүлдэг. 

Хааяадаа би бүр ямар азаар Кан Тэхён юм бэ гэж ч боддог." гэхэд ээж маань инээмсэглээд толгойг минь иллээ. 

PREGNANCY /MGL/Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang