- 17

467 57 0
                                    

-аео

"Ахиад л томорчихсон байна."

Тольны урд өдрөөс өдөрт бага багаар томорч байгаа гэдсээ гарган зогсоно. Хачин хэрэг шүү. Тийм жижигхэн амьтан байж яагаад миний биеийг ийм өөр болгоод байгаа юм бол?

Би бэлтгэлийн өмднийхөө резинийг нэлээн доогуур өмсөж дээгүүр нь нөгөө л нэг хэвшил болж байгаа малгайтай цамцаа өмслөө. Удахгүй энэ хувцаснуудаас уйдвал Тэхёны хувцаснаас дээрэмдэх хэрэгтэй юм байна даа.

Гадуур хувцсаа сайн гэгч нь өмсөөд гэрээсээ яаран гарахад Кай намайг хоёр байшингийн цаана хүлээж байв. Гэрт ах ирснээс хойш би чөлөөтэй ч гэрийнхээ гадна хүнтэй уулзаж чадахгүй байгаа. Гэхдээ зүгээр дээ, орой болгон түүний хийсэн хоолыг идээд сайхан л байна.

Тэр над руу далласаар инээмсэглэн зогсоход нь би урд нь тулж очоод кинон дээр гардаг шиг "Удаан хүлээсэн үү?" гэж асуулаа. Харин тэр яг л нөгөө дүр шиг нь "Үгүй ээ, дөнгөж саяхан ирлээ." гэж хариулав.

"Гадаа өнөөдөр сэрүүхэн байна." гэхэд нь би толгой дохин "Тийм болохоор л дулаахан хувцасласан." гэлээ. Гэхдээ энэ тийм ч үнэн хариулт биш л дээ. Хэрвээ би жирэмсэн биш байсан бол түүнд сайхан харагдахын тулд их л нимгэхэн хувцаслах байлаа.

Царайлаг царайндаа инээмсэглэл тодруулан зарим нэг зүйлсийн талаар ярьж, бидний анхны албан ёсны болзоо эхлэв. Би түүнтэй удаан хугацаанд утасны цаанаас харьцсан. Тэр миний бодож байсан шиг их сайн хүн. Тэгэхээр үерхэж яагаад болохгүй гэж?

Бид кино үзэж, дараа нь хоолонд ороод гадаа цэцэрлэгээр алхах зуур холоос ирж яваа Тэхёныг харлаа. Тэр хэн нэгэн эмэгтэйтэй цуг явж байна, магадгүй Сүжи эгч бололтой. Тэр энэ талаар ямар нэг зүйл яриагүй ч гэсэн сонирхохоо болиогүй байх.

Намайг харангуутаа инээмсэглэж даллаад ирэхэд нь би ч инээмсэглэлээ.

"Энэ миний багаасаа найзласан найз Кан Тэхён." гэхэд Кай ч өөрийгөө танилцуулан мэндлэв.

"Харин энэ хэн юм?"

Би сониуч зангаа тэвчиж чадалгүй асуухад тэр инээгээд "Манай үеэл Кан Сүжи." гэж танилцууллаа. Үеэл гэнэ шүү. Ийм орой үеэлтэйгээ цуг цэцэрлэгт хүрээлэнд юу хийж байгаа юм дээ?

Тэр бидний сугадалцсан гарыг харснаа "Бид хоёр ингээд явъя даа." гээд хажуугаар зөрөхдөө миний халаасанд ямар нэг зүйл хийж орхилоо. Тэгснээ ямар нэг зүйлийн талаар их л хөөртэй ярих аж.

PREGNANCY /MGL/Where stories live. Discover now