-23

305 67 7
                                    

-аео

"Тэгээд яасан гэнэ ээ? Та хоёр гэрээсээ оргочихсон юм уу?"

"Үгүй ээ, оргоогүй." 

"Зугтчихсан юм уу?" 

"Бас үгүй л дээ." 

"Тэгээд яачихсан гээд байгаа юм бэ? Шөнө орой гэрт орж ирчхээд юу ч ярьж хэлэхгүй суугаад л байх юм." гээд Сүбин ах бидэн рүү ээлжлэн харсаар байх бол хажууд нь Сүжи эгч нүдээ нухлан сууна. 

Тэхён бид хоёр очих газаргүй болохоороо их удаан энэ тэрүүгээр яваад сүүлдээ Сүбин ахын гэрт л ирсэн юм. Хаалганых нь хонхыг өчнөөн удаа хангинуулсны дараа нойрмог царайтай тэд хаалгаа нээж биднийг оруулсан ч тайлбар тавьж чадахгүй суугаа нь энэ.

"Бид хоёрыг өнөөдөртөө энд хонуулчих." 

"Маргаашнаас яах юм?" 

"Түрээсийн байр хайна даа." 

"Шинэ жилийн өмнөх өдөр үү? Байр олдох уу?" гэж Сүбин ах эвшээнгээ асуухад Сүжи эгч "Гэртээ харьцгаахгүй юм уу?" 

"Үгүй ээ, ахиж гэртээ очихгүй." 

Би орж ирснээсээ хойш анх удаа ам нээсэн нь энэ байсан бөгөөд огтхон ч тоглоом хийлгүй ийн хэлэхэд тэр санаа алдаад, "Түрээсийн байр хэцүү шүү дээ. Ялангуяа гэдэс чинь ийм том болж байхад мөнгөө бодоод чийгтэй, заваан газар орчихвол хэцүү. 

Оронд нь миний хуучин амьдарч байсан байранд орвол ор. Сургуулиас хол ч гэлээ ядаж л дулаахан, тохитой байр." 

"Түрээсийн байр биш байсан юм уу?" гэж Сүбин асуухад "Тийм ээ, эгч амьдарч байсан байр, нүүхдээ миний нэр дээр шилжүүлсэн." гэхэд нь бид юу гэхээ мэдсэнгүй. 

"Хэрвээ түрээслүүлнэ гэвэл болж байна." 

"Түрээслэх юу байх вэ дээ. Зүгээр амьдарсан ч болно шүү дээ." гэхэд нь Тэхён бид хоёр татгалзлаа. Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр амьдарна гэж гарчхаад шууд л хүний байранд үнэгүй орчхож болохгүй шүү дээ. 

"За асуудал шийдэгдсэн бол унтацгаая." 

Сүбин ах дээшээ босоод Сүжи эгчийг хүзүүгээр нь тэврэн өрөөндөө орсон бол Тэхён бид хоёр тэдний илүү өрөө рүү орлоо. 

"Чи эндээ унтчих. Би буйдан дээр очоод унтчихъя." гээд Тэхён өрөөнөөс гарахад нь би орон дээр нь очиж суув. 

Ер нь юу л хийгээд байна даа? 

Цонхоор шөнийн тэнгэр их л тайван гэгч нь мэлийн харагдана.

PREGNANCY /MGL/Where stories live. Discover now